Утаа ялгаруулдаггүй цахилгаан зуух зохион бүтээжээ

2017-11-27

Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн дэд ахлагч Б.Ариунболдын шинэ бүтээлтэй танилцаарай. Өвлийн цаг ирж гэр хорооллын айл болгон дулаан байх гэж 24 цаг нүүрс түлдэг. Агаарын бохирдлын ихэнх хувийг тэд бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдлын сөрөг нөлөө их гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Гэхдээ үүнийг ярьсаар л өдийг хүрлээ. Түүнчлэн эцэг эхчүүдэд хорт утаанаас хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалах талаарх мэдлэг мэдээлэл хомсоос хорт утаагаар бид амьсгалсаар л байна. Энэ хорт утааг сааруулах олон төсөл ажил явагддаг боловч тэр бүр амжилттай хэрэгждэггүй.

-Та өөрийнхөө бүтээлийг танилцуулна уу?

-Утааг 100 хувь бууруулах боломжтой “Монгол голомт эко” цахилгаан зуухыг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Монгол гэрийн онцлогт тохирсон тулга хэлбэртэй зохион бүтээсэн. Нэг ёсондоо монгол гэрийн голомт болох тулгыг дахин сэргээж, орчин үеийн техник технологитой уялдуулан, үндэсний хэв шинжийг хадгалсан бүтээл юм. Тулга хэлбэрийн төмөр хийцтэй ба тулгуур хөл, бүслүүр, таг, дулаан хадгалах ялгаруулах төөнөх тоосго, доод суурь, агаарын солбицол үүсгэх хавхлага, ухаалаг удирдлагын систем гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Энэхүү зуухыг шөнийн цагаар хоёр цаг цэнэглэхэд цэнэгээ бүрэн хурааж авах юм. Уг цэнэгээрээ өдрийн зургаан цагийн хугацаанд дулаан ялгаруулах хүчин чадалтай. Ингэснээр хэрэглэгчид шөнийн цагт нэмэлт эрчим хүч ашиглах шаардлага үүсэхгүй. Мөн агаар хуурайшуулж шатаахгүй, чийгшүүлэгчтэй, хүүхэд түлэгдэхээс сэргийлсэн бүслүүр, ухаалаг удирдлагын систем, цагийн тохиргоо, тасалгааны температур мэдрэгчтэйгээс гадна утаа огт ялгаруулахгүй онцлог давуу талтай. Тус цахилгаан зуух 3.6 кВт буюу гурван кВт 600 ват эрчим хүч зарцуулдаг. Энэ нь нэг удаагийн индукцийн зуух эсвэл индүү ашигласантай адил эрчим хүч зарцуулж буй хэрэг юм. “Агаарын бохирдол, утааг багасгах зорилгоор одоохондоо зөвхөн туршилтын зуухаа бүтээгээд байна. Удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодолтой байгаа.

-Энэ бүтээлээ “Shark”-уудад танилцуулбал бизнес болох боломжтой юм шиг?

-Аливаа шинэ бүтээл бүхэн хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор бүтээгддэг шүү дээ. Тийм ч учраас хүнд хэрэг болдог. Энэ бүтээлээрээ зохиогчийн эрхээ авсан. Цаашид бизнес болгох санаа байгаа. Хэрэглэгчид ч ам сайтай байгаад баяртай байна. Гагцхүү энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хөрөнгийг хэрхэн яаж босгох вэ гэдэгт л толгой гашилж явна даа.

-Төөнөх буюу бидний хэлдгээр халаалтын тенн гэсэн үг үү?

-“Монгол голомт эко” халаагуур нь монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн ба өөрөөр хэлбэл -40 хэмд найдвартай ажиллах боломжтой. Монгол гэрийн дулааныг эрчим хүч цахилгаан ашиглаж тасралтгүй халаах, дулааныг төөнөж ялгаруулна.



 

-Төхөөрөмжөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Төхөөрөмжийн доод сууринд дараах зүйлс суурилагдсан. Төхөөрөмж сонголтын түлхүүрээр болон цагийн тохиргоо, температур хэмжигч болон механик ажиллагаанд шилжих удирдлагын системтэй. Удирдлагын системд дараах төхөөрөмжүүд орно. Температурын контерлиор орчны температурыг мэдэрнэ, температурыг удирдах үйл ажиллагаа явуулна, тэжээлийн блок 220V, 3,6 kW/1цаг, завсарын релейн 24ВТыг залгаж салгах үйлдэл хийнэ, сонголтын түлхүүр, цагийн тавилт, релейн зэргээс бүрдэж байгаа. Мөн тулга хэлбэртэй эко халаагуураас тодорхой зайд ижил хэмжээгээр тойрон байрласан хамгаалах хаалт хийж өгсөн нь их халсан төхөөрөмжид хүүхэд түлэгдэх, ойр байрласан эд зүйлс шатах гэх мэт эрсдлээс хамгаалах давуу талтай.

-Яагаад энэ халаах төхөөрөмжийг хийх болов?

-Өвөл болохоор л бид утаа униар гамшгийн хэмжээнд хүрлээ гэж ярьж эхэлдэг. Ярихаас хэтрэх дорвитой арга хэмжээ авч байгаа харагддаггүй. Утааг багасгах бодитой зүйл хийх хүн байдаг л байх. Гэхдээ ажил хэрэг болгосон хүн тийм ч олон байдаггүй. Гэр хорооллын айл болгон нүүрс түлдэг. Өөр юу түлэх билээ. Нүүрс түлж байгаа айл болгон гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утааг ихэсгэхэд “хувь нэмэр”-ээ оруулж байгаа. Үүнээс л санаа минь үүссэн гэж болно доо.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-ҮБХИС-ийг авто инженерийн мэргэжлээр 2014 онд төгссөн. Миний аавыг Зоригт гэдэг. Насаараа л жолооны хүрд мушгисан хүн дээ. Миний бага нас аавтайгаа трактор, том тэрэгний рүль дээр өнгөрсөн гэж болно. Ер нь хүн аав шигээ л хүн болохыг боддог байх. Би аавынхаа үргэлжлэл юм. Тиймдээ ч энэ мэргэжлээр суралцан төгссөн.

-Мэдээж анхны бүтээгдэхүүн алдаа оноотой байдаг. Энэ бүтээлийн хувьд цаашид анхаарч сайжруулах зүйл байгаа юу?

-Халаагуурын ойр хуванцар эдлэл болон шатамхай материалтай эд зүйлсийг нэг метрээс дотогш тавьж болохгүй. Хүүхэд шууд түлэгдэхээс сэргийлсэн хамгаалалтын бүслүүртэй ч бага насны хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Мөн тогны хэлбэлзэлд аюулгүй ажиллагааг хангах үүднээс шууд хэрэглээг цуцлах пускатлтай байгаа. Сул тал гэхээсээ илүүтэй давуу тал олон бий. Жишээ нь эрчим хүчний шөнийн хямдралтай цагаар дулаанаа хуримтлуулж орон гэрийг тань халаана. Огцом халж, хурдан хөрөхгүй, 24 цаг жигд дулаанаа барина, сүлжээ хүрэх газар алсын удирдлагатай гэх мэт.

-Худалдан авах санал их ирж байна уу?

-Сонирхсон, авах хүсэлтэй хүмүүс их байгаа. Мэдээж үүнийг үйлдвэрлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Уг халаагуурыг сонирхсон, хамтарч ажиллах хүн 80108191 дугаарт холбогдох боломжтой. Залуус бид эв нэгдэлтэй байж, оролцоогоо аль ч салбарт идэвхжүүлэх хэрэгтэй. Цаашид хамтарч олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч А.Алтанхуяг

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй