2017-11-21
МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр үргэлжилнэ. Өчигдөр МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ажлын тайлан илтгэл тавигдаж, салбар хуралдаанууд хуралдсан.
Харин өнөөдрийн хурлаар найман асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тодруулбал, МАН-ынхан намын дүрмийн өөрчлөлтөө ярилцаж, шинэ даргаа сонгох юм. Одоогоор МАН-ын дараагийн даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг нар намын даргад өрсөлдөнө гэдгээ алба ба албан бусаар мэдэгдээд байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд