“Voice of student-2017” үндэсний форум зохион байгууллаа

2017-11-18

“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо “Voice of student-2017”  үндэсний чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн оюутны байгууллага болон их, дээд сургууль, коллежийн оюутны холбоо, зөвлөлийн төлөөлөл болох 300 гаруй шилдэг оюутан залуус оролцож, улс эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм.

“Voice of student-2017”  үндэсний форумд УИХ-ын гишүүн, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Д.Гантулга, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхбат, Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны тэргүүн Х.Алтаншагай, Монголын Оюутны Холбооны Дэд Ерөнхийлөгч З.Төмөртөмөө, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Хадхүү, БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэм нар оролцож, оюутан залуусын үзэл бодол, дуу хоолойг сонсож, залууст тулгарч буй асуудлуудыг төрийн хэмжээнд шийдвэрлэх ямар арга зам байгааг хэлэлцэж өнгөрүүлсэн юм.

Үндэсний чуулга уулзалтыг нээж Ерөнхийлөгч Д.Гантулга хэлсэн үгэндээ “Сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх санаачлагаараа бусдыгаа манлайлдаг оюутан залуучуудын төлөөлөл энд уригдсан. Дэлхийн энх тайвны төлөө II дайныг зогсооход оюутан залуучууд амь биеэ золин тэмцэж байсан. Энэ түүхээс улбаалан харвал оюутан залуучууд дэлхийн энх тайван болоод  өөрсдийн хүсэл мөрөөдөл, эх орны хөгжлийн  төлөө зүтгэдэг ирээдүйн эзэд юм аа. Монголын залуучууд эх орондоо болон гадаадын шилдэг их дээд сургуульд бүх шатны төвшинд амжилттай суралцаж байна. Тийм ч учраас оюутан залуучуудын дуу хоолойг сонсож, саналыг төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдэд тусгах нь чухал юм. Манай холбоо 1995 онд хоёр сургуулийн дэргэд 20 гаруй хүний санаачлагаар клуб болон байгуулагдаж, оюутан залуусыг хөнгөлөлтийн шар карттай болгохын төлөө жагсаал зохион байгуулж байсан түүх бий. Тэр оюутны шар карт өнөөдөр ухаалаг U-money карт болтлоо хөгжсөн байна. Зарим шийдэгдээгүй асуудлууд байгаа ч шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Үүнд оюутан залуусын үзэл бодол, санал санаачлага чухал байр суурь эзэлдэг. Тиймдээ ч өнөөдрийн хурлаар залуус маань төр засгийн хэмжээнд хэрэгжүүлэх залуучууд руу чиглэсэн шилдэг санал санаачлага, зарим асуудлыг шийдвэрлэх гарц арга замыг гаргаж ирнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Чуулга уулзалтад “Боловсролын асуудлаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд”, “Эрүүл мэндийн асуудлаар оюутнуудад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд”, “Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар оюутнуудад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд” гэсэн 3 сэдвийн хүрээнд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс илтгэл тавьж залууст мэдээлэл хүргэсэн юм. Оюутан залуус:  

-          “Залуучуудын боловсрол”

-          “Залуучуудын хувь хүний хөгжил”

-          “Залуучуудын эрүүл мэнд”

-          “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”

-          “Залуучуудын оролцоо”

гэсэн 5 сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгийг хийж, дараа нь нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн авсан сэдвийн хүрээнд залууст чиглэсэн бодлогыг төрөөс хэрэгжүүлж болох боломжтой тухай танилцуулсан юм. Залуусын гаргасан санал санаачлагаас “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны удирдлагууд хэрэгжүүлж болох ажлуудыг төрийн хэмжээнд авч хэлэлцэхээ амласан бөгөөд оюутан залуусыг ч гар нийлэн оролцохыг уриаллаа.

Дашрамд дурьдахад “Voice of student” үндэсний форум жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд цаашдаа олон улсын оюутан залуусыг хамарсан дэлхийн хэмжээний чуулга уулзалт болгох зорилготой юм.

Эх сурвалж: NAM.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй