2017-11-16
Харүмафүжи болон Таканоива нарын дэвжээний багш хоёулаа удирдах зөвлөлийн нөлөө бүхий хүмүүс ерөнхийлөгчид өрсөлдөж байсан хүмүүс, шинэ ерөнхийлөгч гарснаас хойш нэгнийгээ үзэхээ байж хэн хэнийгээ унагаахын тулд энэхүү хэргийг зохиомлоор дэвэргэж байж болзошгүй хэмээн бичжээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөхөө зодсон үйлдэл дэлхийн хэвлэлээр шуугиж байгаа. Тэгвэл Харүмафүжи Д.Бямбадорж шар айрагны шилээр цохиогүй нь Хакүхо аваргын өгсөн ярианаас батлагдаж тэр өдрөө Таканоива А.Баасандорж аваргаас уучлалт гуйж маргааш нь Харүмафүжи Д.Бямбадорж уучлалт гуйн хоёр бөх эвлэрсэн байна. Харин энэ хэргийг аравдугаар сарын 26-нд Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканохана анх цагдаад гомдол гаргаж хэргийг шалгаж эхэлсэн юм. Харин дэлхий нийт болон монгол хэвлэлүүд ч нэгэн зүгт шуугиж Харүмафүжиг нутаг нэгт бөхөө зодож хүнд гэмтээсэн хэмээн бичэж байна. Тэгвэл “Yahoo” өөр нэгэн өнцөгөөс бичжээ. Тухайлбал Харүмафүжи болон Таканоива нарын дэвжээний багш хоёулаа удирдах зөвлөлийн нөлөө бүхий хүмүүс ерөнхийлөгчид өрсөлдөж байсан хүмүүс, шинэ ерөнхийлөгч гарснаас хойш нэгнийгээ үзэхээ байж хэн хэнийгээ унагаахын тулд энэхүү хэргийг зохиомлоор дэвэргэж байж болзошгүй хэмээн бичжээ. Таканоива А.Баасандоржийн багш Таканохана өмнө нь якүза нартай холбогдож байсан билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд