Алга болсон охин сургуульруугаа яваагүй байжээ

2017-11-09

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр алга болсон 8 настай охиныг эрж хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын албаныхан болон сумын төвийн албан хаагчид уйгагүй явуулж байгаа хэдий ч одоогоор ямар нэгэн ахиц гараагүй байна.

Охиныг эрж хайх ажиллагаанд Хятадын цагдаагийнхантай хамтран ажиллах хүсэлт гарган, Эрээн хотын цагдаа нар тусалж байгаа аж. Тус хотын баруун захаас эрж хайх ажиллагааг эхлүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл эрж хайх ажиллагааны үед хэрэгжүүлдэг бүрэлдэхүүн хэсгийн нэг болох охины аав, ээжийг шалгах явдал ерөнхийдөө дууссан бололтой. Охин алга болох өдөр эцэг, эх нь аймгийн төв рүү явсан гэх мэдүүлгийн дагуу шалгасан бөгөөд аав Д.Дашдулам нь аймаг орж ажилд бүртгүүлэхээр эхнэр Б.Хоролмаагийн хамт явсныг тэдэнтэй цуг зорчиж явсан гэрчүүд баталсан байна.

Мөн охиныг хичээлдээ хоцорч очсон учраас ангийн багш нь оруулаагүй, ингээд уг хэрэг үүдсэн мэт яриа гарч байсныг шалгахад тухайн өдөр охин сургууль руугаа огт очоогүй, ангийн багштай холбоотой яриа худал цуурхал болох нь камерын бичлэгээр тогтоогджээ. Охины сургуульд явах замд байдаг дэлгүүрийн камерт ч түүний дүрс байхгүй байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй