Аялгуу, дуу намайг уяхан болгодог

2017-11-03

Дуучин Дээгий бодол ухаан, ур чадвар тэгширсэн, эр хүний ид оргил 40 насаа угтаж тоглолтоо хийхээр болжээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн унасан газар, угаасан ус, уугуул нутгийнхаа “брэнд”-ээр нэрлэсэн Дэлгэрмөрөн нэртэй Хөвсгөл нутгийн хүү. Тиймээс “Хоймор нутгийн хийморь” нэртэй цомгоо гаргасан. Хоймор нутгийн хийморь дуучин хүүгээ ивээж, хотол монголчууд нь хайртай дуучныхаа тоглолтыг “хормой дэвсэн” үзэх нь мэдээж.

Бүүвэйн дуу бол эмэгтэйчүүдийн л дуулах дуу, “бүү ай” гэж ээжүүд нялх үрээ бүүвэйлдэг. Ардын дуу гэж андуурагддаг “Бүүвэйн дуу”-г Ардын авьяастан Халзай гуай зохиосон. Харин эрчүүдээс зориглож дуулсан уран бүтээлч нь Т.Дэлгэрмөрөн. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Цоодолын Хулан хоёр хөтөлдөг МҮОНТ-ээр нэвтрүүлсэн дууны нэвтрүүлэгт Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Бүүвэйн дуу”-г Дээгий арай өөр, дотортой, мэдрэмжтэй, сэтгэлээрээ дуулдаг дуучин болох”-ыг онцгойлон тодорхойлж хэлсэн байдаг.  

Гайхалтай уяхан хоолойтой Дарханы Энхбат гэж алдаршсан дуучны амилуулсан “Уянга цагаан хуруу” дууг олон дуучин дуулсан. Харин нэгэн телевизийн төсөлд Т.Дэлгэрмөрөнг сонгон дуулуулж, тэр нь үзэгч олонд хүрсэн нь ямар торгон хоолойтой, нарийн мэдрэмжтэй дуучин болохыг харуулсан.

Хэн дуртай нь дуулдаггүй “Чандмань Эрдэнэ” дууг ч дуулж, ямархуу хэмжээний дуучин болохоо харуулсан. Давтагдашгүй, дуундаа чин сэтгэлээсээ ордог, дотоод хүч сайтай, мэдрэмжтэй дуучин энэ дуунуудаа Монгол түмэнтэйгээ хамтдаа дуулах тэр өдөр 11 дүгээр сарын 17-ны өдөр. Бөхийн өргөөнд тоглох тоглолт үзэгчдийн зүрх сэтгэлд хүрээд тогтохгүй, тэнгэрт байгаа ээжид нь, ханьд нь хүрнэ ээ. Тоглолтон дээр уулзъя.Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй