Өсвөрийн бөхчүүд Японыг зорив

2017-10-31

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн арваннэгдүгээр сарын 3-нд Японы Миэ мужид болно.

Тус тэмцээнд манай улсаас “Женко”, “Хасу-Мегастарс”, Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 тамирчин өсвөрийн тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын удирдлага дор оролцохоор өнөөдөр Наран улсыг зорив.

Ёшидагийн тэмцээний нэр хүнд өсч, энэ жилээс олон улсын чанартай болж байгаа бөгөөд Япон, Монгол, Франц, Канад, Шведийн өсвөрийн бөхчүүд оролцохоор болжээ. Түүнчлэн энэ удаагийн тэмцээний үеэр Ёшидагийн нэрэмжит спортын ордоны нээлт болох юм.

Монголын “Женко”, Японы “Ичиши” клубийн хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчид маань хамтарсан бэлтгэлд хамрагдана. Алдарт Саори Ёшидагаас гадна олимп, дэлхийн аварга Эри Тосака, Сара Дошо нарын шилдгүүд өсвөрийн бөхчүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, хамт бэлтгэл хийх юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй