”Дэлхийн мисс”-ийн тэмцээнд манай мисс гоцлол бүжиг хийнэ

2017-10-31

Дэлхийн үзэсгэлэнтэй, авьяаслаг гоо бүсгүйг тодруулдаг "Дэлхийн мисс 2017" тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлж Ц.Энхжин оролцож байгаа юм. Түүний Улаанбаатар дахь зохион байгуулагч багаас өнөөдөр мэдээллэл хийлээ. 

“Дэлхийн мисс” тэмцээнд оролцогч Ц.Энхжингийн багийн менежер С.Цэнгүүн:

"Авьяаслаг миссийн номинаци эхэлчихсэн байгаа. Энэ төрөлдөө онцгой бүжгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар гуайгаар дэглүүлж бэлдсэн. Бүжиг маань хүн байгальтай хүйн холбоотой учраас байгалиа хайрлая гэдэг агуулга, гүн утга санааг агуулсан. Мисс авьяасын шалгаруулалтын дүнд, Ц.Энхжин маань 130 орны гоо бүсгүйг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, Жалам хар бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээж байна.

Ц.Энхжингийн "Дэлхийн мисс" тэмцээнд илгээсэн танилцуулга видео олны таашаалд ихээхэн нийцэж, олны анхаарлыг татаад байна. Энэхүү видеонд хувь хүн Энхжинг гэхээс илүү, Монголын үзэсгэлэнт байгаль болон Монгол ахуйг харуулъя гэсэн зорилготой хийгдсэн. Уг видеог "Hero entertainment''-ын мэргэжлийн баг хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж хийсэн. Мөн танилцуулга бичлэгийг Дэлхийн миссийн байгууллагын тэргүүн, хатагтай өндрөөр үнэлсэн. Түүнчлэн дэлхий дахинд олон мянган хүмүүс үзэж, гайхалтай бичлэгийн талаар сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй