Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа

2017-10-31

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо энэ сарын 27-29-ний өдрүүдэд ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Ази тивийн 15 улсын 27 багийн 150 гаруй тамирчид оролцсон уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа түрүүлж, тивийн аварга боллоо. Дасгалжуулагч С.Тулгын удирдлагаар, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нарын бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар илүүрхэж, хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялан финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсон бөгөөд Э.Дөлгөөн тэмцээний MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.

М-Си-Эс Групп нь багийн спорт болох сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэхийн тулд олон жил идэвх чармайлттай ажилласан бөгөөд ялангуяа М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сагсан бөмбөгийг тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх, баг тамирчдын ур чадварыг улам сайжруулах чиглэлд анхаарч ирсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд, группээс М-Си-Эс Кока-Кола, Юнител компаниуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэгчээр оролцжээ. М-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын 3х3 сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Токио 2020 олимпийн зуны наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрөлд Монголын сагсчид амжилт гаргах боломж нээгдсэнийг сүүлийн жилүүдэд үзүүлсэн ялалтын буухианаас харж болно. Энэ төрлөөр манай тамирчид 2015 онд Азийн Оюутны аваргын мөнгөн медаль, 2016 онд Азийн Элсний наадам болон Дэлхийн Оюутны аваргын мөнгөн медалиуд, 2017 онд Азийн Оюутны аваргын алтан медаль, “FIBA 3х3 Challenger” тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны лигийн алтан медаль, Азийн Танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй