2017-10-26
35 настай Бритни Спирс, 23 настай Сэм Аскари нарын харилцаа нэг жил үргэлжилж байгаа. Бритни найз залуугаа хөвгүүдтэйгээ танилцуулсан бөгөөд энэ нь тэд удахгүй гэрлэнэ гэдгийг бататгаж байгаа юм. Сураг сонсохнээ, дуучин бүсгүй Сэмын бүх зардлыг дааж, түүнд үнэтэй бэлэг өгдөг аж.
Фитнесийн дасгалжуулагч залуу өөрийн гэсэн бизнестэй болохоор шийдсэн тул Бритнигээс тусламж эржээ. Энэ хоёр Бритнигийн Slumber Party дууны клипний зураг авалтын үеэр танилцсан билээ. Тэгэхэд Сэм дуучин бүсгүйд утасны дугаараа өгсөн хэдий ч Бритни түүнийг нь хэдэн сарын дараа олоод царайлаг бүжигчин залуу руу утасдахаар шийдсэн гэдэг. Бритни найз залуудаа фитнесийн төв байгуулж өгөхөөр болсон гэнэ шүү.
Эх сурвалж: WIKIMON.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд