2017-10-18
Өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаанаа 10.00 цагаас хийхээр товлоод байгаа.
Энэ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдээ эцэслэн батлах учиртай. Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болно.
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 12-ны өдөр сайдуудын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хариуг албан бичгээр өгснөөр Ерөнхий сайд кабинетынхаа сайд нарын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.
Үүний дараа УИХ-ын холбогдох байнгын хороод өдөр хуралдаж сайдад нэр дэвшигчдийг олонхийн саналаар дэмжээд байгаа юм. Баянгын хороон дээр дэмжигдсэн сайд нарыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд