Эрэн сурвалжилж байсан Ланд Круйзер машиныг олжээ

2017-10-04

Нэг жилийн өмнө Хүй долоо худгийн орчимд гарсан автомашины ослоор нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан байдаг.  Гэтэл одоог болтол Төв аймгийн замын цагдаагийнхан ослын шалтгааныг үнэн зөвөөр тогтоогоогүй, хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс талийгаачдын ар гэрийнхэн хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хяналт тавьсан прокурор авлига авсан байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газар /АТГ/-т есдүгээр сарын 14-ний өдөр хандсан юм. Иргэний гомдлын дагуу АТГ-аас хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд ослыг харсан, сонссон иргэдийг мэдээллээ хуваалцахыг хүсч, “Ланд круйзер” маркийн автомашиныг эрэн сурвалжилж эхэлсэн.

Тэгвэл тухайн үед амиа алдсан долоон хүний сууж явсан машиныг замын хажуу руу шахсан гэх шаргал өнгийн “Ланд круйзер”  маркийн автомашиныг есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотоос олсон байна. Улмаар тухайн машины эзэмшигчийг олж тогтоон шалгалтын ажиллагаа хийж эхэлснээ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Хэргийг үнэн зөв, шударгаар шийдэж өгөхийг хүссэн талийгаачийн төрсөн эгч Х.Алгирмаа “Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн. Хэргийг харсан гэрчүүд бий. Дүүгийн маань машиныг шаргал өнгөтэй машин шахсаны улмаас осол болсон. Үүнийг харсан гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Машинд манай дүү хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд нэг нь ч амьд үлдээгүй. Хэргийг шалгаж байсан прокурор гурван удаа солигдож, гурван удаа хэрэг хаагдсан. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсныг цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Ингээд хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас АТГ-д хандаж байна” гэсэн юм.

Харин амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий “Бид ажил явдлын дараа Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна. Энэ хэргийг АТГ-т өгөхөөс өөр аргагүй” гэж байсан юм.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй