Лас-Вегаст буудуулж амиа алдагсдын тоо 59-д хүрчээ

2017-10-03

Өнгөрсөн ням гарагийн орой АНУ-ын Лас-Вегас хотын "Мандалей Бей" хэмээх казинод зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас 50 орчим хүн алагдаж, 400-гаад хүн бэртэж гэмтээд байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ халдлагын улмаас амиа алдагсдын тоо 59-д хүрчээ. Мөн гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо ч өсөж, 500-д хүрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд зориулж ард иргэд цусаа хандивлах аян өрнүүлээд байна.

Халдлага үйлдэгчтэй хамт байсан хэмээн сэжиглэгдэж байгаа эмэгтэй нь Марилоу Данлейгэгч болохыг тогтоосон бөгөөд одоогоор түүнийг эрэн сурвалжилж байгаа гэж хууль сахиулагчид мэдээллээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Болсон хэрэг явдлыг товч дурдвал, орон нутгийн цагаар Ням гарагийн үдэш буюу шөнийн 10:00 цагийн үед энэ халдлага болсон бөгөөд гэмт этгээд тус казиногийн 32 давхраас ойролцоо талбайд болж байсан хөгжмийн наадамд оролцогчид руугал нээжээ. Үүний улмаас хөгжмийн наадам үзэж сонирхохоор цугласан хүмүүс сандран, эмх замбараагүй байдал үүссэн байна. Цагдаа нар казиногийн барилга руу дайран орж, халдлага үйлдсэн этгээд болох 64 настай Стефан Паддокийг хэргийн газарт устгасан хэмээн тус мужийн Цагдаагийн газрын дарга Иосеф Ломбардо мэдэгдсэн юм.

Энэхүү халдлага нь 2016 оны зургаадугаар сард Орландод болсон халдлагаас хойш АНУ-д болсон хамгийн их хохирогчтой халдлага хэмээн тооцогдож байна.

Халдлага үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй 64 настай Стефан Паддок

Халдлага үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй 64 настай Стефан Паддок

























Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй