​Роснефть нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2017-09-18

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын “НК Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Монгол Улсын Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангах тухай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Манай орны нөхцөлд тохируулж, олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан, эдийн засгийн үр ашигтай, оновчтой шийдлээр Роснефть нийгэмлэг өөрийн хөрөнгөөр гидрант системийг өөрчлөн тохируулж, шатахуун хангамжийг тогтвортой байлгах, харилцан үр ашигтай, урт хугацаагаар хамтран ажиллахаар болжээ.

Роснефть нийгэмлэгийн Ерөнхий захирал И.И.Сечин хэлэхдээ, Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, зам, тээврийн салбарт үр өгөөжөө илүү өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол дахь бизнесийг хөгжүүлэх нь манай стратегийн чухал хэсэг бөгөөд бид Монгол Улстай санхүүгийн таатай нөхцлөөр нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг “Роснефть-Монгол” охин компаниа байгуулан гэрээний үүргээ биелүүлэн хамтран ажиллаж байна. Бид Монголд ажиллах хугацаандаа Монголын талын итгэл даах, тууштай, найдвартай түнш байж, нийлүүлэгчийн нэр хүндийг өргөн хамтран ажиллаж ирлээ. Бид монголын талтай хамтран “Мэргэван” хамтарсан компаниа байгуулж, Улаанбаатар хотын “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд онгоцны түлш нийлүүлж байна. Бид Монголын зах зээл дээр илүү туршлагатай, илүү ложистикийн давуу талтай” хэмээн Игорь Сечин онцлон тэмдэглэв.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумалдаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс өөрийн орны өнөөгийн нөхцөлд тохируулж техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсуудын гидрант системийн талаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьжээ.

Ийнхүү Роснефть нийгэмлэгээс техникийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд гарган, хөрөнгө оруулалтыг хийж ашиглалтад оруулахаар тохирон Санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас гадна, Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, “Сод Монгол Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар байлцсан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй