Байгаль орчны бохирдлыг бууруулахад Чехийн "НОУ- ХАУ" -г судалж байна

2017-09-18

Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад чех  мэргэжилтнүүдийн туршлагыг монголчуудад эзэмшүүлэх зорилготой   “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн I шат Монгол Улсад амжилттай хэрэгжсэн. Төслийн хүрээнд 21 аймгийн байгалийн бохирдлыг тодорхойлох, бохирдлын эрсдэлийн төвшинг тогтоох, мөн бохирдлын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг байгаль орчны салбарт ач холбогдолтой ажлуудыг хийсэн юм. Улмаар цуглуулсан мэдээллүүдийн үндсэн дээр бохирдсон бүс нутгуудад тохирох загвар ажлуудын жишээг боловсруулахад хөтлөх II шатыг өнгөрсөн оны 2-р сард эхлүүлсэн билээ. Төслийн II шатны хэрэгжилт, үйл явцын талаар БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, БНЧУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Олдржих Заычек, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.

Төслийн багийн зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, пестицид агуулж буйн тогтоогдсон Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь байсан газар, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишээ төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Чех мэргэжилтнүүдийн зүгээс сонгогдсон 3 объектийн 2 нь  хүн амын суурьшил бүхий газар байгааг онцгойлон авч үзжээ.  Тиймээс чех мэргэжилтнүүд газар нь очиж, байгаль орчны мэргэжилтнүүд болон мэргэжлийн ханалтын байцаагчдад онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг төсөл БНЧУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны  хүрээнд хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтран 1000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар чехийн тал онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй