Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна

2017-08-30

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм.

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Цэвэлмаа ”2017 оны  намдугаар сарын 25-нд голомтоос дуудлага ирсэн.  Дуудлагын дагуу мал эмнэлгийн эмч нартай ирж үзлэг хийгээд дээж аван шинжлэхэд шүлхий өвчний  шинж тэмдэг илэрсэн. Ингээд 2017 оны наймдугаар сарын 26-нд хотын даргын захирамж гарсанбайгаа. Бид энэхүү захирамжийн дагуу ажиллаж байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй” гэв.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын ахлах байцаагч Б.Цогтоо “Морингийн давааны баруун, зүүн талд 4 км, гэр хорооллын урдаас хойш 4 км нийт 12 км радиуст хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа. Энэ хэсэгт нийт 16 постод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлэг, зооноз судлал зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид ажиллаж байна. Хязгаарлалт тогтоосон газар буюу Морингийн даваанд 740 орчим  айл өрхийн 2300 гаруй иргэн амьдардаг. Голомтоос ямар нэгэн зүйлийг гаргахыг хорьсон. Гаднаас хоол хүнс, эм тариа оруулах зэргийг албаныхны хяналтан дор чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ариутгалын бодисын нөөцөө хангалттай татчихсан гэр хорооллын бүсийн гудамж талбайг ариутгаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй