Монгол Улсын Их Сургууль (МУИС) Монголын Үндэсний Их сургууль (МҮИС)-ийг шүүхэд өгнө

2017-08-29

Манай улс оюуны өмчийг хамгаалах талаар  доривтой зүйл төдийлөн хийж чадахгүй байна. "Оюуны өмчийг хамгаална" гэсэн уриа лоозонтой төрийн байгууллагуудаас авахуулаад төс бус байгууллагууд ч олон байдаг. Харамсалтай нь тэд бүрэн гүйцэт үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм.

Тодруулбал, Олон нийтэд танигдаж, нэр хүндээ аль хэдийнээ олж авсан зарим байгууллагуудад нэршлийг хууль бусаар ашиглах болон түүнтэй ижил төстэй нэршил ашиглан бусдыг төөрөгдүүлэх явдал ихэд гарч байна. Үүний нэг тод жишээ нь МҮИС буюу Монголын Үндэсний их сургууль. Тэд 70 гаруй жилийн түүхтэй МУИС буюу Монгол Улсын их сургуулийн нэртэй адил төстэй нэр сонгон авч олон нийтийг ихээхэн төөрөгдөлд оруулаад байгаа юм. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа. Хамгийн хортой нь МҮИС гэдэг нэрийг нь андуурч олон хүүхдүүд ийн сургуулиа андуурч байгаа ажээ.

Энэ талаар МУИС-иас мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлдээ МУИС нь цаашид өөрийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах бөгөөд шаардлагатай бол энэ асуудлаар Монгол улсын шүүхэд хандах болно гэдгээ илэрхийлжээ.

Ингээд тэрхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээсэн хувийн сургуулийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор МУИС-ийн захиргаа идэвхтэй ажиллаж байна.

1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дагуу байгуулагдсан Монгол улсын их сургуулийн хууль ёсны үндэсний статус нь цаг тухай бүр буюу 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  Монгол Улсын Засгийн газрын 72 дугаар тогтоол зэрэг Монгол улсын зохих хууль тогтоомжоор баталгаажсаар иржээ.

Монгол улсын их сургууль өөрийн нэр болон  МУИС гэсэн нэрийн товчлолоор гадаад дотоодод бүрэн танигдсан, дэлхийн 170 их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг  Монгол улсын тэргүүлэх үндэсний их сургууль билээ.

МУИС-ийн монгол болон англи нэршлийг  андуурагдах байдлаар зориудаар ашиглаж байгаа нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд  төөрөгдөл үүсгэж хохирол учруулж байгаа юм.

Монгол Улсын Их Сургуультай андуурагдахуйц төөрөгдөл үүсч, хэрэглэгчид хохирч байгааг арилгах тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газраас МУИС-ийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн хүлээн авч зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлийн газарт мэдэгдэл хүргүүлсэн ажээ.

Үүний зэрэгцээ МУИС нь англи нэршлийн “Mongolian National University”,“MNU” хувилбарыг Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулан 12278, 12279 дугаартайгаар хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг баталгаажууллаа.

Мөн 2015 оны 7-р сард МУИС нь Улсын бүртгэлийн газарт хандаж,   Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж МУИС-д учруулсан гэм хорыг “Иргэний хууль”-ийн 497 дугаар зүйлд заасан “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлж, “Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу “Улсын бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох улсын бүртгэлийн байгууллага хариуцан арилгана” гэж заасны дагуу арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүллээ.

МУИС нь цаашид өөрийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах бөгөөд шаардлагатай бол энэ асуудлаар Монгол улсын шүүхэд хандах болно.

МУИС-ийн Захиргаа

Эх сурвалж: ZALUU.COM

Сэтгэгдэл үлдээх

Хуульч :2017-08-29 22:07:43
Архангайн Мөнхбатын хулхи сургуульд МҮИС гэсэн нэрийг буурал Төмөр-Очир Боловсролын яамныхныг загнаж байгаад авч өгсөн юм аа. Энэ цагаан толгойт, Гончигдорж хоёрын санаатай хийсэн үйлдэл. МУИС-ийн үндсэн бүтээгдэхүүнүүд байж ийм л сэтгэл гаргаж байгаа юм даа.

ЦАГ АГААР

  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй