"iPhone"-ийн шинэ загвар ямар байх вэ

2017-08-23

Энэ онд "iPhone" гар утасны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус брэндийн шинээр гарах загварууд зах зээлд томоохон хүлээлт үүсгээд байна. "Анхдагч гэхээсээ илүү шилдэг нь байна" гэсэн уриатай “Apple” компани цоо шинэ санаагаар баяжуулсан шинэ “iPhone” гэхээсээ илүүтэй өрсөлдөгч брэндүүдэд байдаг функцуудын төгс хувилбарыг санал болгоно гэж шинжээчид таамаглалаа.

Сүүлийн 10 жилд 1.2 тэрбум ширхэг борлогдсон "iPhone" гар утасны шинэ загвар “OLED” дэлгэцтэй, хүний нүүр царай таних 3D систем бүхий мэдрэгчтэй, үүгээр гар утасныхаа түгжээг гаргахаас гадна төлбөр төлөх системд холбогдох боломжтой. Түүнчлэн “Samsung"-ийн "Galaxy S8”, "Google"-ийн “Pixel”-д байдаг "virtual home" товчлууртай, мөн илүү өндөр нягтшилтай камер нь хамгийн их анхаарал татаж байна.

Мөн “Apple”-ийн шинэ програм хангамж “iOS 11”-д суурилсан, илүү хурдан “A11” процессор, 10nm үүрэн чиптэйгээрээ бусдаас давуу болжээ. "OLED" дэлгэц нь сүүлийн жилүүдэд “Samsung”-ийн гол билэг тэмдэг болж ирсэн юм. “Samsung"-ийн "Galaxy S8”-ийн хэрэглэгчид гэхэд "home товчлуур"-гүй дэлгэцийг нь хамгийн өндрөөр үнэлжээ. "Тун удахгүй шинэ “iPhone” гар утас зах зээлд хүч түрэн орж ирнэ. Хэдий зарим функц нь олон жилийг элээсэн ч “Apple” компани “Хамгийн шилдэг” гэсэн нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулна гэдэгт олон сая хэрэглэгчид нь өндөр хүлээлттэй байна" хэмээн шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй