Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр зодоглох бөхчүүд

2017-08-23

Францын нийслэл Парист хотноо өчигдөр сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, эхний өдөр сонгомолын бөхчүүд дэвжээнд гарсан билээ.

Өнөөдөр тэмцээн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж байна.

Насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жинд өрсөлдөх Монголын бөхчүүд дараах байдлаар сугалаа татсан билээ. Урьдчилсан болон дагах барилдаан өнөөдөр Монголын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

Өнөөдөр буюу Дэлхийн аваргын эхний өдөр ОУХМ Э.Даваачимэг, А.Батцэцэг, П.Орхон, Г.Уртнасан нар дэвжээнд гарна.
 



ӨНӨӨДӨР БАРИЛДАХ БӨХЧҮҮД ХЭРХЭН СУГАЛАА ТАТАВ
 

55 кг: Э.Даваачимэг

Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг аргалбал Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана.

 

 

 

 


58 кг: А.Батцэцэг

Залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал энэ жилийн Европын аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олувафунмилао нарын ялсан нь хүлээж байна. Түүний хэсэгт Киргизстаны Айсулуу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами гээд амаргүй өрсөлдөгчид багтжээ.

 

 

 


 


63 кг: П.Орхон

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон эхлээд Энэтхэгийн Шилпи Шерантай хүч үзнэ. Түүнийг аргалчихвал Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ. П.Орхон тун боломжийн сугалаа татсан бөгөөд түүний хэсэгт Болгарын Тайбе Юсейн, Японы Юкако Кавай нарын шилдгүүд байна.

 

 

 


75 кг: Очирын Уртнасан

Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт эзэн орны Чарлин Мэдисон Домингестэй барилдахаар болсон байна. Түүний хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй ихэнх шилдгүүд багтжээ.

 

 

 

 


Наймдугаар сарын 24-нд

  • Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор

Наймдугаар сарын 25-нд

  • Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо

Наймдугаар сарын 26-нд

  • Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдана.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй