Б.Одгэрэл: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэхээр зорьж байгаа

2017-08-22

Бид энэ удаагийн ярилцлагын буландаа 25 жилийн түүхтэй монголын анхны хувийн их сургууль Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор Б.Одгэрэлийг урьж, сайхан яриа өрнүүлснээ уншигч та бүхэнд хүргэж байна.


-Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа, та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Отгонтэнгэр их сургууль Гадаад хэл, Сэтгүүл зүй, Сургуулийн өмнөх боловсрол, Хууль, Эдийн засгийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж ирснийг хүмүүс мэддэг. Отгонтэнгэр их сургууль энэ хичээлийн жилд ямар хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэх вэ?

-Отгонтэнгэр их сургууль энэ хичээлийн жилд Хүмүүнлэг, Хууль зүй, Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуульдаа 20 орчим мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэнэ. Ер нь манай сургууль нийгэм хүмүүнлэгийн чиглэлийг гол сууриа болгож хөгжиж ирсэн. Ирж буй хичээлийн жилд бид шинээр Програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр бүх бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ салбарын хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаагийн хэрээр ажил олгогчдын шаардлагыг хангасан програмчлалын болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүд салбар бүрт шаардлагатай болж байна. Энэ салбарын тэргүүлэх компаниуд болон ажил олгогчидтой хамтран хэрэгжих хөтөлбөр нээгдэж байгаа юм. Програм хангамжийн мэргэжлийн хөтөлбөр маань Энэтхэг улсын их сургуулиудтай хамтарсан хэлбэрээр үргэлжилнэ. Монгол улсын хэмжээнд анх удаа Агаарын тээврийн үйлчилгээ буюу Онгоцны үйлчлэгч, аялал жуулчлалын менежтент, Олон улсын харилцаа, түүнчлэн нийгмийн хэрэгцээ шаардлага зайлшгүй байгааг харгалзан сэтгэл судлалын ангиуд шинээр нээгдэж байна.

-Сайн мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг сургалтын орчноос бас хамаардаг гэж боддог. Энэ талаар?

-Сургалтын орчин нөхцөл бол сургалтын үр дүнд гарцаагүй нөлөөлж байдаг хүчин зүйл. Үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурт сургалтын орчин томоохон байр суурь эзэлдэг. Отгонтэнгэр их сургууль энэ тал дээр байнга анхаарч ирсэн. Хонг Конг, Тайвань, Герман, АНУ, Хятадын шилдэг их дээд сургуулийн сургалтын орчныг судалж оюутнууд бие даан суралцах орчныг бүрдүүлэхэд анхаарч, бие даах төв, багаар ажиллах Free-wi-fi булангууд, Эко танхим, Сургалтын анги, хурлын танхимуудаа орчин үеийн шийдлээр бүрэн тохижуулагдсанд оюутнууд маань сэтгэл ханамжтай байдаг. Мөн сэтгүүл зүйн тэнхимийн сургалтад зориулсан теле болон фото студи, мультимедиа танхим, Радио студи зэргийг цогцоор нь энэ зун бүрэн шинэчилж дуусаад оюутнуудаа хүлээж байна. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн сүүлийн үеийн шаардлага хангасан програм, техник тоног төхөөрөмжөөр тоноглосон. Сэтгүүл зүйн  салбарт их онцгой хөтөлбөр, мэргэжлийн дадлага олгох тоног төхөөрөмж, студи зайлшгүй хэрэгтэй байдаг. Сурсанаа амьдрал практикт хэрэгжүүлж, оюутнууд маань дадлага ажлаараа мэдээ, мэдээлэл, реклам сурталчилгаа, нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэдэг. Энэ нөхцөл бололцоог нь улам сайжруулж өгсөн.

-Оюутан залуус суралцах хугацаандаа гадаадын их дээд сургуулиудад оюутан солилцоогоор эсвэл гадаадад тэтгэлгээр суралцахыг их хүсдэг. Ийм хөтөлбөрүүдийг илүү сонирхдог. Танай сургуульд энэ төрлийн хөтөлбөрүүд олон байдаг гэж сонссон? 

-Дээд боловсролын салбар улам бүр глобалчлагдаж байна. Монголдоо бус дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх нь манай сургууль төдийгүй монголын дээд боловсролын салбарын гол зорилго шүү дээ. Тэр утгаараа манай сургууль хамтарсан хөтөлбөрүүд, гадаад хамтын ажиллагаандаа анхаарч ажилладаг. Ирэх хичээлийн жилд бид Энэтхэг улсын их сургуультай Програм хангамжийн чиглэлээр 2+2, Солонгос улсын Хансо их сургуультай Олон улсын харилцааны 3+1, Агаарын тээврийн үйлчилгээ буюу Онгоцны үйлчлэгчийн 2+2 хөтөлбөр, Турк, Тайвань, БНХАУ-тай бусад бүх мэргэжлийн хөтөлбөрөөрөө оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон улсын харилцааны хөтөлбөрийн хувьд монголд суралцах гурван жилдээ нэг улирал гадаад улсад солилцоогоор суралцах боломжийг олгож байгаа.

-Оюутан солилцооны хөтөлбөрөө тодорхой танилцуулахгүй юу? Солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутан сургалтын нэмэлт төлбөр төлөх үү?  

-Олон улсын харилцааны ангийн хамтарсан хөтөлбөрийн оюутан гурван жил монголд нэг жил Солонгос улсын Хансо их сургуульд суралцаж хос дипломтой төгсөнө. Монголд суралцах гурван жилдээ Турк, Тайвань, БНХАУ-ын аль нэгийг сонгож нэг улирал үнэ төлбөргүй суралцах юм. Бусад мэргэжлийн оюутнууд  нэг улирал оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж суралцах боломжтой. Сургалтын нэмэлт төлбөр авахгүй, сургалтын төлбөрт энэ нь багтаж байгаа онцлогтой. Отгонтэнгэр их сургуулийн хувьд төгсөгчдөө мөн ахисан шатны сургалтад гадаад улсын засгийн газрын тэтгэлэгт хамруулан сургах онцгой боломж олгодог юм. Бид БНСУ-ын Хансо их сургууль, Энэтхэгийн Ай И Си улсын их сурууль, Туркийн Косейлийн улсын их сургууль, БНХАУ-ын Лионины их сургууль, Зилины их сургууль, ШинЯнын их сургууль, СИАС олон улсын их сургууль, Тайваны Минчуаны их сургуультай хамтарсан болон солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. АНУ болон Европын холбооны бусад улсын их сургуулиудтай эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд хамтран ажилладаг.

-Танай сургуулийн хувьд оюутнууддаа ямар нэг тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Сайн суралцаж байгаа оюутнуудыг дэмжих бодлого баримтладаг нь манай сургуулийн онцлог. Хэрэв оюутан сайн суралцаж чадвал сургалтын төлбөрөө бүрэн хөнгөлүүлэх боломжтой. Хичээн зүтгэж, амжилттай суралцаж байгаа оюутнуудыг дэмжсэнээр тэд зорилготой, үүргээ ухамсарлаж суралцах хөшүүрэг болдог. Мөн Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг жил бүр зарлагдаж жилийн турш шалгарсан оюутнуудад мөнгөн тэтгэлэг олгогддог юм. Түүнчлэн мэргэжлийн чиглэлээр болон, урлаг спортын салбарт амжилт гаргаж байгаа оюутнуудад зориулсан тусгай тэтгэлэг бас бий.  Дашрамд хэлэхэд Отгонтэнгэр их сургууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд оюутнууддаа 1,4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

-Танай сургуульд оюутан залуучуудын хөгжлийг дэмжсэн олон төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна, энэ талаар та мэдээлэл өгнө үү.

-Судалгааны их сургууль болох хэтийн зорилгын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр байгуулагдсан Эрдэм шинжилгээ-судалгааны төвд магистрант, докторантууд маань судалгааны ажлаа хийх бүрэн боломжтой. Хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн професоруудыг түшиглэн байгуулагдсан Нийгмийн судалгааны төвийн хаалга маань судлаач оюутнуудад нээлттэй байдаг. Засгийн газраас хэрэгжүүлж буй Орологотой оюутан хөтөлбөрийг дэмжин Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг ажиллуулж оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хичээлээс гадуур хөдөлмөр эрхлэх боломжийг судлан холбож өгдөг. KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэй нийгэм рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг сайн дурын үйл ажиллагааны төв байхаас гадна оюутны хөгжлийг дэмжсэн 20 гаруй клубүүд ажилладаг.

-Отгонтэнгэр их сургуулийн дэргэд хүүхдийн цэцэрлэг байгаа нь анхаарал татлаа. Сургуулийн өмнөх боловсролын салбарт танай сургууль мэргэжилтэн бэлтгээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ салбарын эрэлт ч их байна. Энэ хөтөлбөр болон түшиц цэцэрлэгийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

-Отгонтэнгэр их сургуулийн дэргэд “Одтой жаалууд” цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын хөтөлбөрийн маань түшиц цэцэрлэг юм. Энэ хөтөлбөрийн эрэлт их байдаг нь цэцэрлэг сургуулийн эрэлт их, боловсон хүчин дутмаг байгаатай холбоотой. Энэ хөтөлбөрөөр төгссөн төгсөгчдийн ихэнх нь төгсөхөөсөө өмнө ажлын байрны захиалга авчихдаг. Бид энэ хөтөлбөрөөр төгсөгчдөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болгоход анхаарч байна. Өнгөрсөн жил “Хүүхдийн хөгжил төлөвшил” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж бусад улсын тэргүүн туршлагуудаас солилцсон. Төгсөгчдөө ахисан шатны сургалтад гадаадад үргэлжүүлэн суралцаж бэлтгэгдэх бололцоог олгож 100 хувийн тэтгэлэгтэйгээр БНХАУ-ын их сургуульд магистртурт суралцуулж байгаа.

-Отгонтэнгэр их сургууль гадаад хамтын ажиллагааны хувьд өргөжиж, Европын холбооны төсөлд оролцогч сургууль болсон гэсэн энэ тухай уншигчид маань сонирхож байгаа байх?

-Отгонтэнгэр их сургууль Боловсрол судлалын докторын хөтөлбөрөө Европын холбооны гурав дахь түвшний хөтөлбөрийн шалгуур стандартад нийцүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлыг Европын холбооны ЭРАСМУС төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд Монгол улсаас Отгонтэнгэр их сургууль болон МУИС шалгарсан. Өнгөрсөн долоодугаар сард Украйны Киев хотод тайлангаа амжилттай танилцуулаад ирлээ. Төслийн ажил гурван жил үргэлжлэх юм.

-Оюутан залууст олон сайхан боломжийг олгож байгаа Отгонтэнгэр их сургуульд хэрхэн бүртгүүлэх вэ?  

-Манай сургууль 8 дугаар сарын 21-нээс 9-р сарын 1-ний өдрийг хүртэл нэмэлт элсэлтээ авна. ЕБС төгсөгчид, Отгонтэнгэр их сургуульд элсэхийг хүссэн залуус, эцэг эхчүүд манай сургуулийн нэгдүгээр байранд ирж бүртгүүлээрэй.  

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй