Монгол улсын баг, тамирчид спортын 9 төрөлд өрсөлдөнө

2017-08-11

Дэлхийн оюутны спортын "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо

Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохиогдох аж.  Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөнө. Арга хэмжээний үеэр  жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа. Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй