Монголд анх удаа Отгонтэнгэр Их сургууль Онгоцны үйлчлэгчийн хөтөлбөрөөр элсэлт авч эхэллээ

2017-07-05

Монголдоо анх удаа Отгонтэнгэр Их сургууль БНСУ-ын Хансо Их сургуультай хамтран Агаарын тээврийн үйлчилгээний менежмент буюу Онгоцны үйлчлэгчийн 2+2 хөтөлбөрөөр, мөн Олон улсын харилцааны 3+1 хөтөлбөрөөр бакалаврын сургалт явуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ОТИС-ийн ректор доктор Н.Энхзаяа, дэд захирал Ж.Золбаяр болон Хансу их сургуулийн гадаад харилцааны эрхлэгч Ким Жин У, Онгоцны үйлчлэгчийн тэнхимийн эрхлэгч Чон Э Үн болон хоёр сургуулийн удирдах ажилтанууд оролцсон юм. 
Монголын дээд боловсролын түүхэнд анх удаагаа бэлтгэж буй онгоцны үйлчлэгчийн ангид элсэгчидэд тавигдах шаардлага нь математик болон англи хэлний шалгалтын 400 буюу түүнээс дээш оноотой, эмэгтэй 162 см, эрэгтэй 170 см-ээс дээш өндөртэй, биеийн болон царайны зөв төрхтэй байх ёстой. Маргааш буюу 2017 оны 7-р сарын 6-нд ОТИС-ийн байранд 10 цагаас хоёр сургуулийн багш нар элсэгчидтэй уулзан ярилцлага хийж, сонгон шалгаруулалт зохион байгуулна. Ингээд тэнцсэн хүүхдүүд 2 жил ОТИС-д, 3-4-р ангиа Солонгосын Хансу их сургуульд суралцаж хоёр сургуулийн дипломтой төгсөх юм. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтанд ороход нэн шаардлагатай байгаа энэхүү мэргэжлээр төгсөгчид зуун хувь ажлын байраар хангагдана.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн захирал дэд профессор Л.Удвал, БНСУ-ын Хансо Их сургуулийн Гадаад харилцааны эрхлэгч Ким Жин Ү нар гарын үсэг зурж элсэгчидээ хүлээн авахад бэлэн боллоо.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй