МУГЖ Г.Ариунбаатар: Дэлхийн сонгодог урлагийн уралдаанд “Монголын тал нутаг” дуугаа дуулсандаа баяртай байна

2017-06-19

Ariunbaatar

МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙН СОНГОДОГ УРЛАГИЙН УРАЛДААНД ДУУЛАГДСАН 
АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛЛОО

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд (Song Prize) тэргүүн байр эзэллээ. Энэхүү уралдааны төгсгөлийн шатанд тэрбээр нийт гурван дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд Чингис хаан одонт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяа зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулсан юм. Ийнхүү монгол дуу дэлхийн сонгодог урлагийн том уралдаанд дуулагдсан анхны тохиолдол боллоо.

МУГЖ Г.Ариунбаатарыг “Монголын тал нутаг” дуугаа дуулж дууссаны дараа тус уралдааны зөвлөх (vocal expert) Мэри Кинг нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтаж байв. Үнэхээр Монгол сонгодгийг дэлхийн тайзнаа хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатараар бахархахгүй байхын аргагүй юм.

Ariunbaatar

"Opera Wire" www.operawire.com -д мэдээлэхдээ “Ганбаатар Ариунбаатар, Катриона Моррисон нар “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны дууны төрөлд тэргүүн байр эзэллээ. Урьд өмнө нь уралдааны сонгон шалгаруулалтад хоёр хүн тунаж үлдсэн тохиолдол байгаагүй. Г.Ариунбаатар Шуберт, Чайковский, Форе Шаравын бүтээлээс толилуулав. Энэ удаагийн шалгаруулалтын түүхэнд анх удаа "Үзэгчдийн таашаалд нийцсэн" шагнал нэмэгдэн гурван шагнал олгогдох юм” гэжээ.

Мөн “Opera Wire” -д “Г.Ариунбаатар нь Монгол Улсын СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр, профессор О.Ичинхорлоо багшийн удирдлага дор 2005-2010 онд суралцаж төгссөн.

Тэрээр М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал; П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал тус тус хүртсэн. Мөн тэрээр Английн хатан хааны ордонд урилгаар дуулсан.

Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

Ariunbaatar

МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАХ МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙНА

МУГЖ Г.Ариунбаатар “Манай гайхамшигт дуучин Энхбатын Амартүвшингийн анхлан шан татсан энэхүү уралдаанд ирж оролцон, Романс болон Мэргэжлийн гэсэн хоёр ангилалд сүүлийн шатанд шалгарч үлдлээ.

Ariunbaatar

Монгол гэж цоллуулахдаа үргэлжид жаргах юм даа. Oдоо зөвхөн сайхан дуулах л үлдлээ. Монгол түмний минь буян заяа түшиг ээ... Энэ уралдаанд миний гангараа МОНГОЛ СОНГОДОГ. Монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмж төрж байна шүү” хэмээн сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ.

Өнгөрсөн бямба гариг (VI/17)-т авьяаслаг дуучин маань “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны Романсын төрөлд тэргүүн байр эзлэв. Тэрбээр “Энэхүү уралдааны төгсгөлийн шатыг миний дуулсан бүтээлүүдээс Б.Шарав багшийн “Монголын тал нутаг” дуугаар хаасан юм. Энэхүү дуу, аялгууг шагшин магтаж, BBC телевизийн хөтлөгч сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа” хэмээв. Cardiff St Davids Hall дүүрэн үзэгч нижигнэсэн алга ташилтаар түүнийг мялаав. “Монголын тал нутаг” дуугаа дуулж дууссаны дараа тэрбээр ВВС ТВ-д ярилцлага өгөхдөө “Дэлхийн сонгодог урлагийн уралдаанд “Монголын тал нутаг” дуугаа дуулсандаа баяртай байна” гэлээ.

“BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны шилдэг 20 дуурийн дуучны тоонд МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар багтсан билээ. Өнгөрсөн жил энэхүү тэмцээнд манай улсаас УДБЭТ-ын гоцлооч, баритон Э.Амартүвшин оролцож, “BBC Cardiff Singer of the World 2015”-ийн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан билээ.

Тун удахгүй “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны шилдгийн шилдэг тодрох юм.

Ariunbaatar

Ariunbaatar

Ariunbaatar

Ariunbaatar

Ariunbaatar

Ariunbaatar

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй