Ховд нисэх буудал дээр жуулчдад зориулсан цахим мэдээллийн киоск байрлууллаа

2017-06-12

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан  Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтайн бүсийн салбарын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгаа сурталчлах, Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгаль, түүх, соёлын нөөцийг хадгалах, хойч үедээ сурталчлан таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлж аймгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн нисэх буудал дээр цахим мэдээллийн киокс, сурталчилгааны цахим самбаруудыг байрлууллаа.

Киоск байрлуулснаар иргэд мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, аялал жуулчлалын зорих газруудын мэдээллийг авснаар сүүлийн үед хүчээ авч байгаа дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой болож байгаа юм. Мөн дэлхий нийтийн асуудал болоод байгаа ногоон хөгжлийн үзэл баримтлал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл

ажиллагаа, иргэдэд экологийн боловсрол олгох зорилгыг давхар агуулж байна.

Ховд аймаг нь Баруун бүсийн эдийн засгийн тулгуур төв төдийгүй хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын уулзвар дээр оршиж, ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тул аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Мөн аймгийн нутаг дэвсгэр нь мөнх цаст уулс, мөсөн голууд, говь цөл бүхий байгалийн олон бүс бүслүүрүүд,  өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын өвүүд арвинтай төдийгүй нүүдэлчин ахуй, олон үндэстэн ястны соёл, тэдгээрийн байгальтайгаа зохицон амьдарч ирсэн уламжлалыг хадгалснаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх арвин их нөөцтэй юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй