Нэр бүхий эрхмүүдийн хүүхдүүд хөлбөмбөгийн клубуудыг худалдан авчээ

2017-06-05

 

ХӨЛБӨМБӨГИЙН БАГИЙН ЭЗДИЙН ДУНД БАГАГҮЙ ӨРСӨЛДӨӨН БИЙ

Манай улсын тэргүүн баячуудын хүүхдүүд хөлбөмбөгийн багуудыг худалдан авч, ивээн тэтгэдэг байна. Тодруулбал, “УБ-Сити” клубын эзэн “Магнай Трейд”-ын /МТ/ -группын ерөнхий захирлын дунд хүү “МТ” группын гүйцэтгэх захирал Р.Ганзоригийн хүү Г.Дашням, “Atletik -220” клубын эзэн “Ажнай групп”-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, “Унаганууд” клубын эзэн “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэлийн хүү О.Дөлгөөн, “Сэлэнгэ пресс” хоёр эзэнтэй бөгөөд нэг нь “Сэлэнгэ пресс”-ийн захирал н.Батмагнай, “Дэрэн” клубын эзэн нь “Дэрэн” барилгын компанийн эзэн Н.Мөнхчулуун, “А-Ф-Эс-Си” клубын эзэн “АПУ”-гийн босс П.Батсайханы хүү Б.Гантүшиг нар байх аж. Дээрх нэр бүхий эрхмүүдийн хүүхдүүд болон зарим компанийн эзэд өөрсдөө хөлбөмбөгийн сонирхогчид байх бөгөөд өөрсдийн саналаараа хөлбөмбөгийн клубуудыг худалдан авч, тамирчдыг цалинжуулан дотоод лигийн тэмцээн тэмцээнд хөрөнгө хаяж оролцуулах боломжийг хангадаг байна.

Түүнчлэн клубууд хоорондоо тамирчдаа худалдах, солилцох эрх эзний эрх мэдэлд байдаг гэнэ. Учир нь тухайн клубуудыг худалдан авснаар тамирчид болон баг эзний мэдэлд очдог ба аль тэмцээнд оруулах хэрхэн яаж ажиллахаа эзэн нь мэддэг байна. Учир нь манай хөлбөмбөгийн салбарыг улсаас ямар нэгэн хөрөнгө өгдөггүй, гадаад тэмцээнд ороход нь замын зардал шийддэггүй, баг тамирчид болон клубууд хөлбөмбөгийн тэмцээнээс ашиг олдоггүй аж. Мөн манай улсад энэ спорт хөгжиж эхэлж буй шинэ залуу төрөл учраас ямар нэгэн ашиг ололгүй тоголсоор өдийг хүрчээ. Багийн эзэд өөрсдийн тамирчидаа цалинжуулан бэлтгэл хийх бололцоог сонирхлын үүднээс хангаж байгаа нь хөлбөмбөгийн хөгжихөд нөлөө үзүүлж байна гэж мэргэжилтнүүд харж байгаа юм.

Манай улсын хөлбөмбөгийн холбоо жилдээ дэлхийн хөлбөмбөгийн холбоо болох “FIFA”-ийн санхүүжилтээр жилдээ 250 мянган доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос мөн 250 мянган доллар хөрөнгө оруулалтаар авдаг хэдий ч дээрх мөнгө ОУ-ын тэмцээн болон лигийн тэмцээний зардал бараг хүрэлцдэггүй байна. 

Хөлбөмбөгийн спортын онцлог нь нэг багт 30 тамирчинтай улсын дээд лигийн тэмцээн нийтдээ дөрвөн сарын турш тасралтгүй үргэлжилдэг байна. Мөн энэ спортын сонирхогч үзэгч гадаад орнуудтай харьцуулахад манай улсад харьцангуй цөөн учраас тоглолтоор ашиг олох ямар ч боломж байдаггүй байна. Харин баг тамирчид дээд лигийн төвшинд багтаж чадах юм бол Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчдын нийгмийн асуудал болон цалин урамшуулал, тэмцээний зардлыг бүрэн хариуцдаг юм. Манай улсын хувьд одоогийн байдлаар хөлбөмбөгийн нийт есөн багтай бөгөөд эмэгтэй баг  хоёр, эрэгтэй баг долоо байдаг. Эдгээр баг тамирчид Хүрхрээ лигийн тэмцээнд хүч сорьж, дээд лигт орох багаа тодруулах, энэ жилийн аварга хэн болохоо нийтдээ дөрвөн сарын турш тоглож тодруулах юм.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй