АНУ олборлолтоо нэмэгдүүлж, нефтийн үнэ унажээ

2017-05-02

Дэлхийн эдийн засаг

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (OPEC) олборлолтоо бууруулах замаар үнэ өсгөх бодлого баримталж байгаа ч нефтийн ханш дэлхийн зах зээл дээр даваа гаригт (V.1) баррель нь 52 ам.долларт хүрч буурлаа. OPEC нь нефть олборлолтоо ирэх зургадугаар сарыг хүртэлх хугацаанд өдөрт ойролцоогоор 1.8 сая баррелиар танах шийдвэр гаргасан билээ. Тус байгууллага энэ тавдугаар сарын 25-нд гишүүн бус нефть экспортлогч орнуудтай хамтарсан уулзалт хийж олборлолтоо үргэлжлүүлэн танах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Газрын тосны ханш зах зээл дээр нийлүүлэлттэй шууд хамааралтай байгаа нь АНУ болон Ливи улсууд олборлолтоо нэмэгдүүлмэгц нефтийн ханш унаснаас харж болно. АНУ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-аас хойш шинээр есөн нефтийн цооног өрөмдөж, нийт 697 газарт  олборлолт явуулах болжээ. Энэ тавдугаар сарын эхэн гэхэд АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ  2015 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг засгийн газрын статистик мэдээлэл харуулж байна. Харин Ливи улс өдөрт 700 мянган баррельд хүргэж олборлолтоо нэмэгдүүлжээ. Түүнчлэн Хятадын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард таамаглаж байснаас хурдацтай буурсан нь нефтийн ханшид нөлөөлсөн байна.

Дэлхийн зах зээл дээр брент нефтийн үнэ өнгөрсөн долдугаар сард баррель нь 51.72 ам.доллар байхад АНУ-ын олборлосон занарын газрын тосны үнэ 49.06 ам.доллар байжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн сүүлийн сарын мэдээгээр газрын тосны орд аж үйлдвэржсэн орнуудад 336 сая баррель байгаа нь таван жилийн дунджаас дээгүүр үзүүлэлт аж.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй