Монголын есөн гайхамшиг

2017-04-26

1. Монголын говь /Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн цав/

Монголын Говь бол дэлхийн том элсэн цөлүүдийн нэг юм.Сахарын цөлөөс ялгаатай Говь нь элсэн манантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40ْС, өвөлдөө -40ْС болдог. Дэлхийн Биосперийн томоохон газрын нэг бол Говийн дархан цаазат газар бөгөөд Щвейцарын газар нутгаас том юм. 40 сая гаруй жилийн турш Говь нь тэнгисийн усаар бүрхэгдсэнгүй хуурай газар байжээ. Монголын өмнө зүг дэхъ дотоодын том гүнзгий усны сангууд Умард Хятадын усны сантай холобоотой байж, Азийн төвд уудам нутаг дэвсгэр хамарчээ. Нутаг дэвсгэрийг улмаар хөвсийсэн учраас эдгээр усны сан алга болсноор Говь газар бий болжээ.Та энэ нутагт ирснээр дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрыг үзэх болно.

-Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Байгалийн өвөрмөц тогтоц, үлэг гүрвэлийн ховор олдвороор дэлхийд алдартай. Үлэг гүрвэлийн өндөг дэлхийд анх удаа эндээс олдож, хүн төрөлхтөн энэ аварга амьтны үр төл өндөгтнөөс гардаг байсныг олж мэдсэн түүхтэй. Мөн энд ховор ургамлын тоонд ордог заган ой бий.

-Хонгорын элс: Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр , 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан юм. Гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрладаг.

          gobi1   gobi2  

2. Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний ше хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан 4 хунх бий.

1-р хунх. Энд 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.

2-р хунх. Уг хунх агуйн хамгинй том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдөг юм. Хунхад арслан заан, тэмээн хяруул, аргаль, цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.

3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд зжрлаг тэмээг нилээн том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.

4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.

          hoid_tsenher1   hoid_tsenher2  

3. Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас, Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /

Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм.

Хөшөө цайдам: Орхонголын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх азрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Үүний шалтгаан юун хэмээвээс, одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Түрэг түмний утга соёлын нэгэн гайхамшиг нь, тэд Төв Азийн нүүдэлчдийн дундаас анх түрүүн 1руни 1үо хэмээн нэршсэн, 38 үсэг бүхий авианы бичгийг зохиож түүх намтраа өөрсдөө туурвин бичих болсонд оршино. Ийм бичгийн дурсгал анх Енисей мөрний сав нутгаас олдож Енисейн бичиг хэмээн нэршсээр ирсэн бол Орхоны хөндийгээс илрэн олдсоноор дэлхий дахинаа Орхон-Енисейн бичиг нэрээр алдаршсан төдийгүй урьд емнө хэн ч тайлан уншиж чадаагүй байсан энэ бичгийн нууцыг тайлах боломж бүрджээ.

             turkish1   turkish2

4. Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.

          burial1   burial2  

5. Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум)

Эрдэнэ зуу нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг. 1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ.

          erdenezuu1   erdenezuu2  

6. Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)

Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн хамгийн гүн, цэнгэг нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.

          khovsgol1   khovsgol  

7. XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан,  хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна. Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.

          13th century1   13th century2  

8. Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/

Увс нуур нь Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758,9 м, Хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосноос гадна Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

          uvs11   uvs2  

9. Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд

Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь: 
... Өндөр дээд Бурхан Халдун чамайг 
Өглөө бүр мялааж байя,
Өдөр бүр тахиж байя, 
Үрийн үрд үүрд тахиж 
Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.

          burkhan_khaldu1n   burkhan_khaldu2n

Хар зүрхний хөх нуур

Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд байдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товцоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх усны нэрүүд гардаг.

Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна. 

Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм. 

Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна. Судлаачид хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж XII–XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзэж байжээ. 

Харин түүхчид эндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ.

          chinggis1   chinggis2

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй