2017-01-30
Хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Хууль ба Эдийн засаг” хамтарсан ЭШХуралд оролцсон шилдэг илтгэлээс та бүхэнд хүргэж байна.
Илтгэгч: Отгонтэнгэр их сургуулийн ЭЗ-ийн тэнхимийн эрхлэгч Э.Ганбат
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эдийн засгийн үр дагавар
Нэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм. Олон улсын нийтлэг хандлагыг үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой харилцааг ихэвчлэн хуулиар зохицуулдаг байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын 90 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон мөрдүүлж байгаа бөгөөд энэ нь цалин хөлсний бодлогын нийтлэг хэрэглэдэг хэрэгсэл болж байна.
Монгол Улс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг анх 1998 онд батлан хэрэгжүүлжээ. УИХ-аас 2010 онд уг хуулийг шинэчлэн баталсан бөгөөд түүнд тодорхойлсноор “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин/хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар” ажээ.
ХХДХ-г тогтоон мөрдүүлэх нь ҮЭ-д эвлэлдэн нэгдээгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй, мэргэжил, боловсролгүй ажилчдыг хамгаалах зорилготой юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай Монгол улсын хуульд ХХДХ-г тогтоох болон өөрчлөхдөө амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг харгалзахаар заасан байдаг.
Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
Хүснэгт-1.
№ |
Батлагдсан он |
Засгийн газрын тогтоолын дугаар |
Мөрдөгдөж эхэлсэн хугацаа |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ |
1 цагийн үнэлгээ |
1 |
2000.07.05 |
108 |
00.08.01 |
25775,2 |
146.45 мөнгө |
2 |
2000.10.04 |
155 |
00.10.01 |
18745,76 |
106.51 мөнгө |
01.10.01 |
25775,2 |
146.45 мөнгө |
|||
3 |
2002.12.25 |
263 |
03.01.01 |
30.000.0 |
177.51 мөнгө |
4 |
2004.01.07 |
4 |
04.03.01 |
40.000.0 |
236.68 мөнгө |
5 |
2005.05.25 |
112 |
05.07.01 |
42.500.0 |
251.48 мөнгө |
6 |
2006.02.08 |
14 |
06.02.01 |
53.000.0 |
313.61 мөнгө |
7 |
2007.01.10 |
12 |
07.01.01 |
69.000.0 |
409.15 мөнгө |
8 |
2007.07.10 |
174 |
07.10.01 |
80.000.0 |
474.38 мөнгө |
9 |
2007.09.27 |
240 |
07.10.01 |
90.000.0 |
535.71 мөнгө |
10 |
2007.12.26 |
350 |
08.01.01 |
108.000.0 |
642.85 мөнгө |
11 |
2011.04.05 |
ХНЗГТҮХ-ны 2011 оны 01 дүгээр тогтоол |
11.04.05 |
140.400.0 |
835.71 мөнгө |
12 |
2013.04.11 |
ХНЗГТҮХ-ны 2013 оны 07 дугаар тогтоол |
13.09.01 |
192.000.0 |
1142.86 мөнгө |
13 |
2016.04.20 |
ХНЗГТҮХ-ны 2016 оны 04 дугаар тогтоол |
17.01.01 |
240.000.0 |
1428.60 мөнгө |
Эх үүсвэр: 2000-2016 оны ЗГ-ын тогтоолууд
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Энэ асуудал дээр Монголын үйлдвэрчний эвлэл 40 хувиар нэмэх, ажил олгогчдын холбоо өөр байр суурьтай байсан.Харин Засгийн газрын 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавартай гэж үзсний үндсэн дээр 25.0 хувь гэсэн шийдвэр гарсан байна.
График-1.
Хоёр. Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосноор бий болох үр дагавар
Хөдөлмөрийн нөөц нь үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад оролцдог онцлог шинжтэй үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн нэг бөгөөд хөдөлмөрийн зах зээлд пүүс, компаниуд хөдөлмөрийн эрэлтийн талыг харин өрх гэрүүд хөдөлмөрийн нийлүүлэлтийн талыг төлөөлж байдаг. Иймээс хөдөлмөрийн эрэлтийн бүрдүүлэгч пүүс, компаниудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь хөдөлмөрний эрэлтийг бууруулах сөрөг талыг бий болгодог гэж эдийн засагчид үздэг.
Хөдөлмөрийн нөөцийн ашиглалт хэр байгаагаас шалтгаалж эдийн засгийн өсөлт, нийгмийн сайн сайханд хүрэх үйл ажиллагааны үр дүн тодорхойлогддог.
Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр График-2.
Энд:
Labour demand – хөдөлмөрийн эрэлт
Labour supply – Хөдөлмөрийн нийлүүлэлт
Wo – Тэнцвэрт цалин
W1 – Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
Е1 – Тэнцвэрт хөдөлөр эрхлэгчдийн тоо
Е2 – Хөдөлмөрийн эрэлт (ХХДХ-г тогтоосон нөхцөл дэх)
Е3 – Хөдөлмөрийн нийлүүлэлт (ХХДХ-г тогтоосон нөхцөл дэх)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь хөдөлмөрийн нийлүүлэлтийн талыг илэрхийлэгч өрх гэрүүдийн хувьд ашигтай хэдий ч ажил олгогч пүүсүүдийн хувьд алдагдалтай болох нь дээрх графикаас харагдаж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх ХХДХ-г тогтоох бодлогын үр дүн нь ажиллагсадын бодит цалинг нэмэгдүүлэх сайн талтай хэдий ч ажил олгогчдын хөдөлмөрийн эрэлтийг бууруулснаар ажилгүйдэл нэмэгдэх, удаан буурах нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Иймээс ХХДХ тогтоох шийдвэрийг гаргахдаа эдийн засагт бий болох эерэг нөлөөллөөс гадан сөрөг нөлөөлийг тооцоолох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2016 онд шинэчлэн тогтоохдоо 192000 төгрөгөөс 25.0 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ нь ажил олгогчдын цалингийн зардлыг энэ хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож улмаар үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэгдүүлэхэд хүргэнэ.
ХХДХ-г нэмэгдүүлснээр дараах сөрөг үр дагаваруудыг бий болгодог. Үүнд:
Албан бус салбар ажиллагсадын цалин, цалингийн тархалт,
ажиллагсадын тоо, хувиар
График-3.
Албан бус салбарт ажиллсагсадын бүтцээс харахад нийт ажиллагсадын 8.2 хувь нь 192000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинтай, харин 33.5 хувь нь 192000-350000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг гэсэн хариултыг Хөдөлмөрийн судалгааны институтийн үр дүнгээр тодорхойлогджээ.
Гурав. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эдийн засгийн үндэслэл
Аливаа хууль тогтоомжийг боловсруулахдаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн норматив эдийн засгийн судалгаанд үндэслэн позитив эдийн засгийн шийдвэрийг гаргах нь чухал гэдэгт эдийн засгийн судлаачид санал нэгтэй байдаг.
Засгийн газраас ХХДХ-г шинэчлэн тогтоосноос шалтгаалж одоогийн байгаа ажиллагсадаа цөөлөх бодлогыг ажил олгогчид хэрэгжүүлэхээс гадна шинээр ажилтан нэмж авахаас түтгэлздэг байна. Мөн ажил олгогчид нэмэлт хөдөлмөрийн зардал төлснөөрөө ашгийн түвшин буурах, үнийг өсгөх, цөөн тооны ажилтантай байх сонголтыг хийхэд хүрдэг.
Нөгөө талаар ур чадвар муутай ажилтаны хөдөлмөрийн хөлс өсөх нь ур чадвартай ажиллагсдад өгөх хөдөлмөрийн хөлсний зөрүүг бууруулж улмаар бүтээмжийг бууруулах сөрөг талтай байдаг.
ХХДХ тогтоохдоо тухайн эдийн засгийн макро эдийн засгийн дараах үндсэн үзүүлэлтүүд болох эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, ядуурал түвшин зэргийн уялдааг харгалзан үзэх шаардлагатай байдаг.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүд ба ХХДХ-ний хоорондын хамаарал
График-4.
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
Дээрх 2 үзүүлэлтийн хамаарлаас харахад эдийн засгийн өсөлттэй уялдуулан ХХДХ-г тогтоож байсан гэх хамаарал харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийн үр шимийг ажиллагчид хүртэх зүй тогтлыг ХХДХ-г тогтоосон хуулийн агуулгад хамааралгүй байгаа нь харагдаж байна. Мөн эдийн засгийн өсөлтийн хувьд эдийн засгийн салбар бүрийн хувьд харилцан адилгүй өсөлттэй байдаг. Жишээлбэл, Аж үйлдвэрийн салбарын ажиллагсадын хувьд ХХДХ төдийлөн нөлөөлөхгүй байх талтай бол хөдөлмөрийн бүтээмж багатай салбаруудад ХХДХ маш ихээр нөлөөлдөг байна.
График-5.
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
Инфляци болон ХХДХ-ний хооронд тодорхой хамаарал байхгүй байгааг дээрх график илэрхийлж байна. ХХДХ-г тогтооход хамгийн ихээр анхаарах шаардлагатай үзүүлэлтийн нэг нь яах аргагүй инфляцийн түвшин байна.
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
Монголын статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад ажилгүйдлийн түвшингээс үл хамаарах байдлаар ХХДХ-г тогтоодог болох нь харагдаж байна. Графикаас харахад ХХДХ-ний түвшинээс ажилгүйдэл бүр урвуу хамааралтай байна. Засгийн газрын зорилгын нэг чухал хэсэг нь ажилгүйдлийг бууруулж, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршдог. Гэсэн хэдий ч энэхүү зорилтын биелэлт бодлогын түвшинд төдийлөн хоорондоо хамаарал багатай байх талтай байна.
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
Ядуурлын хамрах хүрээг бууруулах эдийн засгийн хамгийн гол арга хэрэгслийг ажлын байраар хангах гэж эдийн засагчид үздэг. МУ-ын хувьд ядуурлын шугамд хамгийн ойр байгаа иргэд ХХДХ-ний цалингаар ажиллаж байгаа нь ХХДХ-нйи өсөлтөөс шалтгаалж ажилгүй болох улмаар ядуурлын хамрах хүрээг нэмэгдүүлэх сөрөг талтай юм.
ХХДХ-ний өөрчлөлт ба торгуулийн дүнд орох өөрчлөлт
МУ-ын хуульд зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэх бүхий л торгууль, шийтгэлүүд ХХДХ-нд үндэслэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл ХХДХ-г нэмэгдүүлэх нь торгуулийн үнийн дүнг өсгөнө. Энэ нь аж ахуйн нэгж хийгээд хувт хүмүүсийн хувьд нилээд дарамт болох нь гарцаагүй юм. Нөгөө талаар улсын төсөвт төвлөрөх орлого өсөх сайн талтай байж болох юм.
Монгол улсын хуулиудад тусгагдсан зарим хуулийн заалтуудаас
Зүйл |
Хууль тогтоомжид тусгагдсан зөрчилд хүлээлгэх хариуцлагуудын тойм |
Өөрчлөн найруулсан огноо |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тулгуурласан торгуулийн хэмжээ |
36-р зүйл |
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага |
||
36.4. |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг |
/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ |
15-25 дахин нэмэгдүүлсэн |
75-р зүйл |
Татварын ерөнхий хууль
Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага |
||
75.1.3. |
татварын хууль тогтоомжид заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол |
|
Хувь хүнийг 1-3 дахин, албан тушаалтыг 3-4 дахи нэмэгдүүлсэн |
Дүгнэлт
2016 оны 4-р сарын 20-нд ХНЗГТҮХ-ны 2016 оны 04 дугаар тогтоолоор ХХДХ-г 240000 төгрөг болгож өсгөсөн. Хуулинд зааснаар “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин/хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар” гэсэн байдаг. ХХДХ-г тогтоохдоо макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтийг харгалзан үзэг эсэхийг энэхүү илтгэлдээ тодруулахыг зорилоо. Судалгааны үр дүнд:
Ашигласан материал
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд