2016-11-07
Өнөөдрийн МХБ-ийн арилжаагаар 14 компанийн 14,196 ширхэг хувьцаа 11.87 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжигдлаа.
Үнэт цаасны арилжааг ангилалаар нь харвал I ангилалд 5 компанийн 6,704 ширхэг хувьцаа 4.39 сая төгрөгөөр, II ангилалд 8 компанийн 7,487 ширхэг хувьцаа 7.48 сая төгрөгөөр зарагдсан бол III ангилалд 1 компанийн 5 ширхэг хувьцаа 4,370 төгрөгөөр арилжигджээ.
Ханшийн өөрчлөлтийн хувьд 7 компанийн хувьцааны ханш өсч, 4 компанийн хувьцааны ханш буурснаар зах зээл дээр ханшийн өсөлт давамгайлсан өдөр байв.
Ханшийн өсөлтөөр Багануур /MSE:BAN/-ийн хувьцааны ханш 15.0%-ийн өсөлтөөр тэргүүлсэн бол Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьцааны ханш 6.37%-ийн уналтаар тэргүүлэв.
Салбарын үзүүлэлтийн хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 45.68%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаанууд үнийн дүнгийн 47.26%-ийг бүрдүүлсэнээр хамгийн идэвхитэй нь байлаа.
Эх сурвалж: www.marketinfo.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд