2016-09-05
Сүүлийн үед өсвөр насны охид хөвгүүдийн эрүүл мэндийн бойжилт болон тэдний насанд тохирсон зөвлөгөө өгөх ном ховордсон. Өсвөр насны хүүхдүүд өөрт тохиолдож байгаа биеийн онцлог болон бусад хэрэгтэй мэдээллийг номноос биш интернэт орчноос авч байна. Өдөр бүр шинэ ном худалдаанд гарч байгаа ч өсвөр насны охидод зориулсан ном ховор. Тэгвэл охидын эрүүл мэндийн боловсролд зориулсан нэгэн өвөрмөц ном худалдаанд гарчээ. Эрмүүн Ирээдүй ТББ-аас эрхлэн гаргасан “Охидын аминчхан яриа” ном өсвөр насны охидын толгойноос хөлийн ул хүртэлх бүх зүйлийн талаар зөвлөгөө өгч, олон хэрэгтэй мэдээллийг багтаасан байна. Жишээлбэл энэ насны охидод сарын тэмдэг ирэх гэдэг шинэ зүйл. Энэ үед хэнд хандах, хэнээс зөвлөгөө авах, сэтгэл санааны өөрчлөлтийг хэрхэн даван туулах, биеийн өөрчлөлтийн талаар хаана хандах зэргийг тусгажээ. Түүнээс гадна нүдээ хэрхэн хамгаалах, арьс арчилгаа, жингээ хэрхэн зөв барих зэргийг багтаасан байна. Мөн батга гарах шалтгаан, нарнаас арьсаа хамгаалах, гарны үү ургацагийг хэрхэн цэвэрлэх, суга, хөл зэргээ хэрхэн зөв арчлах гээд охидын тэр бүр хэн нэгнээс асууж чаддаггүй бүх л асуудлыг багтаасан байна. Охидын үнэнч зөвлөгч байж чадах энэ ном тун удахгүй Дархан, Эрдэнэт хотын номын дэлгүүрүүдээр худалдаалагдах юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд