2016-06-24
Сүүлийн жилүүдэд амтай бүхэн нь турах юмсан гэж яриж болжээ. Таргалалтын эсрэг гэхээр манайхан хор ч хамаагүй худалдаж аваад уух юм. Эм тариа, цай, кофе гээд тураадаг гэсэн тодотголтой бүхэн үнэд хүрч байгаа. Тэгвэл уяхан гоолиг биетэй байх хамгийн сайн арга бол цагаан идээ хэрэглэх. Энэ бол батлагдсан үнэн билээ. Зуны эдгээр өдрүүдэд ааруул ээзгий элбэг байгаа үед цайндаа дэвтээж уувал сайхан амттай болгохоос гадна ходоод, гэдсийг гайхалтай цэвэрлэж эрүүлжүүлдэг увдистай. Мөн ийм ундаа байнга хэрэглэхэд цөс өвдөнө гэсэн ойлголт байхгүй. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст зөвлөхөд ааруул хүлхээд байхад өлсөх, идэх дур аяндаа буурдаг байна. Ингээд зогсохгүй гэдэс цэвэрлэж өгдөг. Ааруул нь амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг,цөсний өвчин,цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шүүсийг уухад дарагдана.
Д.Жагаа
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд