2016-04-27
"Авьяаслаг гэр бүл” шалгаруулах арга хэмжээнд 9-н дүүргийн шилдэг гэр бүлүүд өрсөлдөж оролцлоо.
Нийслэлд сар бүр, дүүрэгт 7 хоног бүрийн Ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан 4-р сарын 24-ны Ням гарагт нийслэлчүүд бид бүхэн гэр бүлийн өдрөө тэмдэглэн “Шилдэг авьяаслаг гэр бүл ”-ээ шалгарууллаа. Гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжин, тэдгээрийн үнэ цэнэ, зөв үлгэр дуурайлалыг иргэдэд, гэр бүлүүдэд сурталчилан таниулах зорилготой зохион байгууллагдса уг уралдаанд дүүрэг тус бүрээс шалгарсан “Шилдэг авьяаслаг гэр бүл”-үүд оролцон авьяас билгээ сорьж өрөлдснөөсТэргүүн байранд Багахангай дүүргээс оролцсон Н.Дамдинрагчаагийн гэр бүл, II-р байранд Баянгол дүүргийн” Б.Буянбадрахын гэр бүл, III-р байранд Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, Тусгай байрын шагналд Сүхбаатар дүүргийн 19 хорооны иргэн Х. Сумъяа, Б. Нарангэрэл нарын гэр бүл амжилттай оролцон Өргөмжлөл, Мөнгөн шагнал, дурсгалын зүйл болон БНХАУ-ын Алтан Манжуур хотноо гэр бүлийн хамтаар аялах эрхийн бичгээр шагнагдлаа.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан Хүннү молл-той болон Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хорооноос ивээн тэтгэгч байгууллагаар оролцон хамтран зохион байгууллаа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд