Хоггүй Улаанбаатарын төлөө Отгонтэнгэрийн төгсөгчид нэгдлээ

2016-04-11

 

Хэдхэн жилийн өмнө нийслэл хотыг минь Азийн цагаан дагина хэмээж цэнгэг ус, ариун тансаг агаараар цээж дүүрэн амьсгалдаг байсансан. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөгшүүлэн ханиалгах хүмүүс хөлхөлдөж, хүүхэд нялхас нь эм тарианаас салахаа байж, урьд хожид үзэгдэж сонсогдоогүй өвчний нэрнүүд л үгийн санд нэмэгдэх болж. Агаарын бохирдолтой хотын жагсаалтанд бид Бээжингийн дараа хоёрдугаарт жагсжээ.

Нийслэлчүүд бидний цэвэр усны хэрэгцээг ганцхан Туул гол хангадаг. Гэтэл цэнгэг уст Туул голын  биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд хүрсэн байна. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туулын  ус маш их бохирдолттойг нь батлаж байна. Дэлхийн хамгийн их бохирдолттой таван голын нэгээр Туул голыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэрлэжээ.

Хэрэв бид энэ эрчээрээ дахиад хорин жил явбал уух усгүй, уушиглах агааргүй болохыг ч судлаачид хэлж байна. Тэгэхээр Нийслэлчүүд бид төр засгийг харааж зүхээд суух биш дор бүрнээ Туул голоо хамгаалж, агаарын бохирдлоо бууруулахад онцгой анхаарах цаг болжээ.

Иймээс Туул голоо хогноос салгаж төрөлх нийслэлийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгах аяныг Отгонтэнгэр Их сургуулийн төгсөгчид эхлүүллээ. Төрөлх сургуулийнхаа 25 жилийн ойн босгон дээр төгсөж байгаа тэд энэхүү аянд бусад байгууллага, их дээд сургуулиудыг нэгдэхийг уриалж байгаа бөгөөд “Бид Хатан Туул голоо хуучин хэвэнд нь оруулж чадахгүй дээ үнэхээр их харамсаж байна. Гэхдээ л хүмүүн биднээс шалтгаалах бүхнийг л хийх хэрэгтэй. Зүгээр байж байгаад ширгээчихвэл бүүр их харамсах байх даа” гэцгээж байлаа.

Өглөө 10.00 цагт Отгонтэнгэрийн төгсөгчид нэгдэж Баянзүрхийн товчоо руу хөдөллөө. Товчооны гүүрнээс эхлэн цэвэрлэхээр тохирсон учир товлосон цагтаа ирцгээж байгаа нь энэ.

Хэнтийн нуруу, Хагийн хар нуураас эх авч, Хэнтий, Төв, Булган, Сэлэнгийн 37 сум, Улаанбаатарын долоон дүүрэг дундуур урсаж ундны усны гол эх үүсвэр нь болдог Хатан Туул гол маань тасарчихаж. Одоо ч Туул сайхан урсаж байгаа байхдаа гэсээр очсон биднийг амь тавин ширгэж, тусламж эрсэн Хатан гол минь угтлаа. Цагтаа үерлэн завиар л эргээс эрэгт хүрдэг байсан энэ гол хогондоо дарагдан булингартан ширгэж байна.

 

Бид ч ажилдаа орцгоолоо. Километр хүрэхтэй үгүйтэй газраас цаг гарны дотор л зуу гаруй шуудай хог цэвэрлэж байна. Хог гэдэг ерөнхий ойлголт. Үүн дотор төрөл бүрийн л зүйлс байна. Архи, шар айрагны шил лааз, 00-ын цаас, тамхины иш, гялгар уут, машины сэлбэг, чихэр жимсний сав гээд юу эсийг хэлж барахав. Хэрэглээд хаясан бэлгэвчний уут гэхэд л бараг нэг шуудай гарч байна. Хадаг яндар хүртэл өнгө өнгөөрөө хийсч байх юм. Яг гол дотроо аягатай идээ будаа зориуд тогтоон чулуугаар даржээ. Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал боловч голын усан дотор аягтай идээ будаагаа орхидог зан үйл баймааргүй л санагдах юм. Таны эрх миний эрхээр хязгаарлагддаг нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ. Хадгийг ч гэсэн хаа сайгүй хаядаг ёс хаа байна.

Бид гурван цагийн дотор 300 гаруй шуудай хог цэвэрлэлээ. 70 кг-ийн шуудайтай хог гэхээр нилээн жин дарсан биз. Үүнээс бараг тэн хагасаас илүү нь архи пивоны шил лааз. Амь гуйн арай ядан амьсгалж байгаа Хатан Туул дотор нь хог урсаж байна. 370 жилийн турш Улаанбарчууд биднийг ундаалж саваа дүүрэн мэлтэлзэж, эргээ халиан бялхаж байсан Хатан Туулаас өнөөдөр эргийн дагуу үнэртэх үмхий, самхай, амь тавин хатаж үхсэн загас жараахайных нь сэг зэмээр хооллох алаг шаазгай, хар хэрээнүүдийн гуаглах дуун л үлдэх нь.

Энэ бол төр засгийн буруу гэж бид ярьдаг. Би ч бас тийм л бодолтой байсан. Гэтэл энэ 112 шуудай архийг төр засгийнхан уугаад шилийг нь энд хаяа юу. Төөлж дуусашгүй хэдэн зуун метр 00 ын цаасыг тэд хэрэглэчихээд Туул гол руугаа урсгасан гэж үү.  Машины сэлбэг, агаар шүүгчээ сольчихоод гол дотроо шидчихсэн эзэд нь бид шүү дээ.

Хатан ижий гол Монголд минь ганцхан бий. Цэнгэг усаараа дэлхийд эрэмбэлэгддэг байсан ижий минь өнөөдөр бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд айргын тавд багтаж явна. Энэ бүхнийг хараад Отгонтэнгэр Их сургуулийн төгсөгчид нийт Улаанбаатарчуудаа Хатан Туул голоо хайрлан хамгаалах аяндаа нэгдэхийг уриалж байна. Өнөөдөр бид 300 шуудай, маргааш та 300 шуудай. Ингэсээр бид ямартай ч өөрсдийнхөө гараар ижий голоо бохирдуулахаа болино.

Энэхүү аяны хүрээнд ОТИС-тай 25 жилийнхээ ойг хамтран тэмдэглэж байгаа "Оточ Манрамба Их сургууль, Шихихутаг дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль"-ийн нийт төгсөгчид, оюутан залуучуудыг уг "сhallenge"-д дуудаж байна. Туул голоо аварч хотоо хоггүй болгох аянд нэгдэхийг уриаллаа.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй