ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН ОЛОН УЛСЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАД БАЯР ХҮРГЭВ

2023-12-25

Бүгд Найрамдах Чех Улсын Усти над Лабем хотноо 2023 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаан болсон. Энэхүү уралдаанд эх орноо төлөөлж амжилттай оролцсон Монгол Улсын Консерваторийн /МУК/ Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Мөн энэ үеэр МУК-ийн Цөөхүүл хөгжмийн нэгдлийн эрхлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнийг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнав.

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаанд МУК-ийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн МТХТ-ийн 7 сурагч оролцсон юм. Уг уралдаанд

  • Гран при буюу тэргүүн байрыг 4а ангийн сурагч Б.Гүен /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/
  • Гуравдугаар байрыг 4а ангийн сурагч Б.Очир-Эрдэнэ /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/
  • Тусгай байрыг 7а ангийн сурагч Н.Саруул, 8а ангийн сурагч Т.Оюу /Бэлтгэсэн багш Н.Ганчимэг/
  • Тусгай байрыг 7а ангийн сурагч Б.Энхсаруул /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/ нар эзэлж 4а ангийн сурагч Т.Сэцэн /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/, 7а ангийн сурагч Б.Маргад /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/ нар амжилттай оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй