ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2023-12-12

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал энэ сарын 8-ний өдөр болж 2024 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэд зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Дэд зөвлөлийн хуралд бүрэлдэхүүнээс гадна ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, боловсролын хөгжлийн чиглэлээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцсон юм.

Хурлаас боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг багшийн хөгжлийг дэмжих, давтан болон мэргэшүүлэн сургах, сургалтын хөтөлбөр, үнэлгээнд  тохируулга хийх, дэд бүтэц, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийхийн зэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсрох тэгш эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн ялгаатай байдлыг хүндэтгэх хүлээн зөвшөөрөх олон нийтийн эерэг хандлагыг бий болгох нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй