“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙГААР БҮТЭЭЛЭЭ

2023-11-16

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо.

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга агуулгыг нь нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлажээ.

Түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулснаараа хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай “Монголын нууц товчоон” болж байна.

Монголын түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирджээ.

“Монголын нууц товчоон” бол Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүмүүсийн амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээл юм.

Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.

Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЭЗБХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажл
Хот хөдөөгийн хөгжлийг хамтатган хэрэгжүүлснээр төвлөрөл саарна гэдгийг онцоллоо
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон Далайн бүсийн хүний хөгжлийг ахиулахад ирээдүйд нийцсэн засаглалын чиглэлийг онцоллоо
2023 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ИРЭХ САРЫН 7-НООС ЭХЭЛНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ
“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол, Солонгосын хамтарсан хурал зохион байгууллаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЙМАГ БҮРИЙГ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛГОНО
Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар "Хоёр улсын армийн харилцааг сэргээсэн" гэж мэдээлжээ
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2023” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ТОДРОВ
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙГААР БҮТЭЭЛЭЭ
“НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦУУДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ” ТАЛУУДЫН З
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЧЕХ УЛСАД ИРЖ ЭХЭЛЛЭЭ
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2024 оны шалгаруулалт зарлагдлаа
Цаг ашиглалтын судалгаа” улс орон даяар үргэлжилж байна