Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол 51.5 тэрбум төгрөг зарцуулна

2023-11-07

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын сайдаар олон удаа ажилласан Д.Оюунхоролд төрийн хар хүн гэдэг тодорхойлолт ч багадах байх. Тэрбээр одоо Монгол Улсын аялал жуучлалын ирээдүй гэгдэж буй Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байгаа. Засгийн газраас 2021 онд Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) Д.Оюунхоролыг томилсон. Тэрбээр энэхүү ажил үүргийнхээ хүрээнд Хөшигийн хөндийн газар зохион байгуулалт, төлөвлөлтийг хариуцах болсон юм.

Засгийн газраас Хөшигийн хөндийн онгоцны буудлыг түшиглэн үйлдвэржилт, тээвэр логистикийн төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргасан.

Мөн Монголын анхны казино, тансаг зочид буудлууд сүндэрлэх аэро сити бий болгоно гэдэг зорилт тавьж байгаа. Тэгвэл 2024 оны төсөвт Хөшигийн хөндийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр 51.5 тэрбум төгрөг тавьсан байна. Тодруулбал,

  • 31.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дэд бүтцийн ажлыг 2024 онд 16.4 тэрбумаар санхүүжүүлнэ.
  • Зуунмодоос Хөшигийн хөндий орох авто замын есөн тэрбум өртгөөс 2024 онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.
  • Мөн 138 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн ажлын санхүүжилт болгож 2024 онд 33.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Засгийн газраас Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс болон “Шинэ зуунмод” хотын төлөвлөлт зураг гарган, хэрэгжүүлж эхлээд байгаа. Шинэ бүтээн байгуулалтын хувьд эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд 56.8 км урттай үерийн хамгаалалтын суваг, ус хангамж, ариутгах татуургын 50 км урттай шугам, цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил явагдаж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ ажилд 2023 онд улсаас 63 тэрбум төгрөг зарцуулсан. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үндэслэн Хөшигийн хөндийд  31 мянган га газарт 150 мянган хүн суурьших дагуул хот сүндэрлэх хүлээлт бий.

Хэдийгээр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа 2021 онд байгуулагдсан энэ ажил дорвитой яваагүй. Тиймээс бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 2022 онд “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хороо”-г байгуулсан байдаг. Тус хороог Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн даргалж байгаа юм. Хөшигийн хөндий нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас гадна БНХАУ, ОХУ-тай төмөр зам болон олон улсын хурдны авто замаар шууд холбогдох эдийн засгийн гол зангилаа цэг билээ.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЭЗБХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажл
Хот хөдөөгийн хөгжлийг хамтатган хэрэгжүүлснээр төвлөрөл саарна гэдгийг онцоллоо
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон Далайн бүсийн хүний хөгжлийг ахиулахад ирээдүйд нийцсэн засаглалын чиглэлийг онцоллоо
2023 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ИРЭХ САРЫН 7-НООС ЭХЭЛНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ
“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол, Солонгосын хамтарсан хурал зохион байгууллаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЙМАГ БҮРИЙГ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛГОНО
Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар "Хоёр улсын армийн харилцааг сэргээсэн" гэж мэдээлжээ
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2023” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ТОДРОВ
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙГААР БҮТЭЭЛЭЭ
“НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦУУДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ” ТАЛУУДЫН З
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЧЕХ УЛСАД ИРЖ ЭХЭЛЛЭЭ
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2024 оны шалгаруулалт зарлагдлаа
Цаг ашиглалтын судалгаа” улс орон даяар үргэлжилж байна