2023-10-31

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хооронд “Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй  Монгол Улсын онцлогт нийцсэн Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Хуримтлалын нэгдсэн сангийн загвар, хуримтлалын тогтолцооны талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, харилцан санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд Сайд С.Зулпхар болон тус ажлын хэсгийн гишүүд, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төслийн баг болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Хуримтлалын нэгдсэн сан байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна:  

Тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;

Тэтгэврийн 2 дахь давхарга буюу шимтгэлтэй одоогийн тогтолцоо нь санхүүжилтийн хуваарилалтаас хагас хуримтлалд шилжиж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тодорхой хувийг даатгуулагч бүрд бүрэн хуримтлуулж, хөрөнгийн зах зээл, арилжааны банканд байршуулах зэргээр хөрөнгө оруулалтад оруулах;

Хуримтлалын дансанд байрших мөнгөн хөрөнгийг нэмэлт тэтгэвэр хэлбэрээр авах, улмаар өвлүүлэх нөхцөл бүрдүүлэх;

Орон сууцны санхүүжилт, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын зарим хэсгийг өөрийн хуримтлалаас авах боломж бүрдүүлэх.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЭЗБХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажл
Хот хөдөөгийн хөгжлийг хамтатган хэрэгжүүлснээр төвлөрөл саарна гэдгийг онцоллоо
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон Далайн бүсийн хүний хөгжлийг ахиулахад ирээдүйд нийцсэн засаглалын чиглэлийг онцоллоо
2023 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ИРЭХ САРЫН 7-НООС ЭХЭЛНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ
“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол, Солонгосын хамтарсан хурал зохион байгууллаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЙМАГ БҮРИЙГ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛГОНО
Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар "Хоёр улсын армийн харилцааг сэргээсэн" гэж мэдээлжээ
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2023” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ТОДРОВ
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙГААР БҮТЭЭЛЭЭ
“НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦУУДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ” ТАЛУУДЫН З
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЧЕХ УЛСАД ИРЖ ЭХЭЛЛЭЭ
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2024 оны шалгаруулалт зарлагдлаа
Цаг ашиглалтын судалгаа” улс орон даяар үргэлжилж байна