“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ

2022-05-24

ТОКИО. /TASS/. АНУ, Япон, Энэтхэг, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний /Quad/ гишүүн орнуудын удирдагчдын хоёр дахь нүүр тулсан уулзалт Японы нийслэл Токио хотод эхэллээ. Удахгүй болох яриа хэлэлцээний гол сэдвүүд нь бүс нутгийн аюулгүй байдал, дөрвөн талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудал байх юм.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид мөн Зүүн Хятад болон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа, БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж магадгүй байна.

Дөрвөн орны удирдагчид түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хууль бус загас агнуурын талаар мэдээлэл солилцох санаачилгаа танилцуулж, дөрвөн орны хиймэл дагуулуудаас авсан мэдээллүүдийг солилцох зэрэг сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгосноо зарлах төлөвтэй байна.

“Kyodo” агентлагийн тэмдэглэж буйгаар, Япон, АНУ-ын удирдагчдын хэлэлцээний дараа гаргасан өмнөх мэдэгдлээс ялгаатай нь дээд хэмжээний уулзалтын хамтарсан баримт бичиг ОХУ-тай сайн харилцаатай байдаг Энэтхэгийн байр суурийг харгалзан Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын талаар хатуу мэдэгдэл агуулахгүй байж магадгүй байна.

“Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-г 2007 онд Ази-Номхон далай, Энэтхэгийн далайн бүс нутгийн хамтын ажиллагааны механизмын хувиар бий болгожээ. 2017 оны 11 дүгээр сард дөрвөн улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөлөг онгоцны чухал замуудын аюулгүй байдлыг хангах шинэ стратегийн хүрээнд эвсэл байгуулсан байна. Австрали, Энэтхэг, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талын анхны уулзалт 2019 оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон бол 2021 оны гуравдугаар сард дөрвөн орны удирдагчид анхны дээд хэмжээний уулзалтаа хийжээ. Цар тахлын улмаас уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд анхны нүүр тулсан уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард Вашингтонд болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: " Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл үлдээх

DR. PRADHAN:2022-11-18 02:55:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST:2022-07-04 17:07:58
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ЦАГ АГААР

  • Даваа
    °C/°C
  • Мягмар
    °C/°C
  • Лхагва
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ