Олон улсын хөрөнгө оруулалтын зохицуулагч компанитай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

2022-03-04

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа болон Олон улсын хөрөнгө оруулалтын зохицуулагч “Пи Бельги” компани хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ. 

Энэ үеэр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол хэлэхдээ   “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхнй үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх  ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31000 га газарт 150.000 хүн ажиллаж амьдрах “Чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж ажиллаж байна. Улс орнуудын Олон улсын нисэх буудлаа түшиглэсэн бүтээн байгуулалтын загварыг судлах, зөвлөх үйлчилгээ авах, хөрөнгө оруулалтыг татах асуудлаар улс орнуудтай хэлэлцэж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын интегратор ПИ БЕЛЬГИ компанитай хамтран ажиллах болсондоо талархалтай байна. Бид хамтдаа Хөшигийн хөндийн хөгжил цэцэглэлтэд шаардлагатай томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг татаж “Дэлхийн нийтийн зочлохыг хүсдэг, Монголын залуучуудын очиж ажиллаж, амьдрахыг мөрөөддөг Орчин үеийн хотыг амжилттай байгуулж чадна” гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Пи Бельги компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Александр Занцер Монголын хүн амын дийлэнх хэсгийн аж амьдралыг дээшлүүлэх хамгийн чухал төсөл болох ажилд оролцож байгаадаа бахархаж байна. Монгол улс төр, эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт татахад таатай нөхцөлтэй. Үйлчилгээний эдийн засаг уул уурхайн салбар шиг чухал болж, өндөр цалинтай ажлын байр олноор бий болгох боломжтой гэв. 

Энэхүү Харилцан ойлголцох санамж бичгийг байгуулснаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчны урьдчилсан судалгаа хийх, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллах боломжтой боллоо.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ
Сэрэмжлүүлэг: Гадаадын иргэд цахим сүлжээ ашиглан их хэмжээний мөнгө залилж байгаа тул анхаарал, болгоомжтой байна уу!
Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна