2022-01-18
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Токио-2020 олимпийн хүрэл медальт 2013 оны дэлхийн аварга, 2017 оны дэлхийн аваргын мөнгө, 2019, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг өнгөрсөн баасан гарагт хөдөлмөрийн баатар цолны найраа хийсэн билээ.
Тэр үеэр тэрбээр тайзнаа гарч, жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдэв. М.Уранцэцэг “Өнөөдөр энд хамгийн эрхэм, дотны хүмүүс минь цугларчээ. Би нэгэн чухал шийдвэр гаргаснаа хэлэх гэж байна. Миний бие өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдогоор барилдахгүй. Ингэж хэлэхээр надад хэцүү байна. Бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо. Бүгдэд нь маш их баярлалаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ" гэдгээ амлав.
Сонирхуулахад, спорт сонирхогчдын сайн мэдэх холимог тулааны супер од асан Ронда Роузи мөн жүдогоос UFC руу орж, аварга болж байсан түүхтэй. Өдгөө 34 настай Америк бүсгүйн хувьд 2008 оны Бээжингийн олимпын -70 кг-ын жингээс хүрэл медаль хүртэж байв.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд