БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Тэрбум мод тарих үйл ажиллагааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

2021-11-27

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шинэ зарлигийг өнөөдөр танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ”Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг. Цөлжилттэй тэмцэх зорилгоор Ойн аж ахуйн агентлагийг сэргээх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Ойн аж ахуйн агентлагийг сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Халамжаас хөдөлмөрт чиглэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгч байна.Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох чиглэл өгч байна. Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах хэрэгтэй. Ой мэргэжлийн байгууллагуудын чадварыг бэхжүүлэх чиглэлээр холбогдох яам анхаарч ажиллана гэж найдаж байна” гэж ярилаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Тэрбум мод тарихад ДНБ-ийн нэгээс багагүй хувийг зарцуулахаар тооцоолж байна. 10 жилийн хугацаанд 4.3 тэрбум төгрөг зарцуулахаар мөн тооцоолж байна. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он эхлэл үе шат, 2024-2027 он, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй