- Нийгэм
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
2021-09-21

Коронавирусны тархалт улам бүр эрчимжиж, эм эмнэлгийн хүрэлцээ дутагдсаар байна. Өчигдөр гэхэд коронавирусны халдвараар өвчилсөн 4 хүн гэртээ нас барсан байна. Тодруулбал:
	- БЗД-ийн 16-р хорооны оршин суугч 43 настай эрэгтэй Б 09 сарын 14-нд хариу нь эерэг гарч, батлагдаад өчигдөр нас барсан, 
- СХД-ийн 36-р хорооны оршин суугч 32 настай эмэгтэй С 09 сарын 18-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэн 2013 оноос хойш суурь өвчтэй байсан гэх мэдээлэл байна.   
- ХУД-ийн 21-р хороо 85 настай эрэгтэй Д 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэний эхнэр нь эерэг гарч, батлагдсан учраас нэгдүгээр хавьтал болсон байж. 
- БЗД-ийн 22-р хорооны оршин суугч 64 настай эмэгтэй Н 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдсан. Тухайн иргэн өөрөө эмнэлэгт очсон боловч 09 сарын 20-нд эмнэлэгт нас баржээ. 
Сэтгэгдэл үлдээх
 			
            			
				
		
			
            
            Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
           
            
            
            
            
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд