Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"

2021-09-21

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан.

Энэ эрхийг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулдаг. Тодруулбал, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг дээрх хуулиар зохицуулна гэж заажээ.

Харин энэ хуулийн заалтыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас эхлээд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу яам, цаашлаад Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гэвч дээр дурдагдсан эрүүл мэндийн байгууллага, төр засаг үүргээ гүйцэтгээгүйгээс болоод монголчууд амьд явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхээ эдлэж чадахгүй үхэж байна.

Зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд гэхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан 100 гаруй иргэний мэдээлэл бий.

Хамгийн сүүлд гэхэд энэ оны долоодугаар сард коронавирусний халдвар авсан иргэн хоёрдугаар шатлалын эмнэлэг буюу дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж, хүлээж аваагүйн улмаас “Энэрэл” эмнэлгийн хашаанд амьсгал хурааж байв.

Энэ явдлаас болоод эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, "Энэрэл" эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлж байсан.

Гэвч эдгээр хүмүүс өнөөдөр ч ажлаа хийсээр л яваа. Хариуцлага тооцлоо гэж сүржин зарлаад, эрдэнэт хүний амь нас эргээд эх эцэг ахан дүүсдээ ирэхгүй.

Хууль дүрмээ хэрэгжүүлдэггүй, үүрэг хариуцлагагүй хүмүүсийг өөгшүүлж, толгойг нь илж суугаа энэ байдал үргэлжилсээр хэдэн зуун хүний амь насаар тоологдож байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, хэрхэн яаж хүний амь насанд “хүрдэг” талаар ганцхан кэйс энд дурдая.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу есдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн 40 настай иргэн Б нь гурван эмнэлэг дамжиж, алинаас нь ч тусламж авч чадалгүйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд /СЭМҮТ/ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Талийгаач нас барахынхаа өмнөх өдөр цагдаад саатуулагджээ. Түүнийг согтуурсан байна гэж үзээд саатуулсан боловч архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, харин сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй байсан учраас Яаралтай түргэн тусламж дуудаж үзүүлэхэд, 103-ын эмч н.Сугармаа үзээд тухайн иргэнийг авч явахаас татгалзаж, “Энэрэл” эмнэлэгт хүргэж өг гэсэн байна.

Харин өвчтөнийг “Энэрэл” эмнэлэгт хүргэхэд, тухайн өдөр жижүүрлэж байсан эмч н.Тунгалагтуяа “Манайх улаан бүс болсон. Зөвхөн ковид туссан хүмүүсийг л хүлээн авч байгаа” хэмээгээд мөн л эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна.

Ингээд СЭМҮТ-д хандахад, мөн жижүүр эмч н.Туяа нь өвчтөнийг үзээд “Гэрийн хаяг тодорхойгүй, ар гэрийнхэн байхгүй хүнийг авахгүй” гээд явуулжээ. Бүх шатны эмнэлэгт өвчтөнийг хүлээж аваагүй учраас дуудлага хүлээж авсан цагдаад хүлээлгэж өгсөн байна. Харин дээрх цагдаагийн алба хаагч СЭМҮТ-д дахин хүсэлт гаргаснаар талийгаачийг хүлээж авчээ. Гэсэн ч эмнэлгийн тусламж нэгэнтээ оройтож, цаг хугацаа алдсанаас болоод тэрээр амьсгал хураасан байна.

Энэ бол эмч эмнэлгийн ажилтнууд, нийслэлийн эрүүл мэндийн газар, яаралтай түргэн тусламжийнхан, эрүүл мэндийн яам нь ажлаа хийдэггүйг харуулсан ердөө ганцхан жишээ.

Ажил үүргээсээ зугтаж, бие бие рүүгээ буруугаа тохсон сэтгэлгүй мэргэжилтнүүдээс, дарга нараас, эрүүл мэндийн сайд танаас эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоог орхисон талийгаачдын, тэдний ар гэрийнхний өмнөөс хариуцлага нэхэж байгааг үүгээр уламжилъя.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй