2021-08-19
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс даяар Монгол улсын түүх хичээлээр албан ёсоор эхэлсэн. Тэгвэл ЭЕШ-д өндөр оноо авсан Баян-Өлгий аймгийн харьяат сурагчид болон тэдний эцэг эх, багш нарыг нэг сая төгрөг хүртэл тэтгэлэг олгохоор болсныг тус аймгийн засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ.
Тэрбээр "Манай аймагт энэ жил 1448 хүүхэд ЭЕШ өгнө. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байдал амаргүй байгаа боловч Засаг даргын тамгын газар, АОК, Боловсрол, соёлын газар хамтран өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.
Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд та бүхэн ЭЕШ амжилттай өгч, хүссэн сургуульдаа суралцаж, зорьсон мэргэжлээ эзэмшихийг хүсье.
Та бүхэн бол Баян-Өлгий аймаг цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ билээ.
Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх, багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжиж байна.
Эрхэм хүүхэд залуучууд та бүхэн маань шалгалтаа амжилттай өгч, ирээдүйн боловсролтой, ёс зүйтэй, хүнлэг иргэн болох амьдралын замаа амжилттай эхлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсье" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Нийт ЭЕШ өгч байгаа сурагчиддаа амжилт хүсье
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд