54 сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэнэ

2021-05-21

Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж, ариун цэврийн байгууламжтай болгохоор төлөвлөсөн.  

Боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ээс хариуцаж, 2021, 2022 онд нийт 100 тэрбум төгрөгний төсвийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх юм. Харин БШУЯ-нд сонгосон технологийн дагуу тендер шалгаруулах үйл ажиллагаа явагдах юм.

2021 онд 16 аймгийн 101 сумын 450 боловсролын салбарын барилгын ариун цэврийн байгууламж шинэчлэгдэнэ гэсэн төлөвлөгөө бий. Тэгвэл БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас 16 аймгийн 54 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулах ариун цэврийн байгууламжийн “Ажлын даалгавар”-ыг боловсруулсан байна.  

Ажлын даалгаврыг тухайн орон нутгийн Засаг даргаар баталгаажуулан, урьдчилсан төсөв боловсруулан Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүллээ хэмээн БХБЯ-наас мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хууль бусаар амьтан агнавал үнэлгээг хоёр нугалж төлнө
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
ШӨХТГ: Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээлэл ирсэн
Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-той боллоо
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана
Дэлхий дахинд 2021- оны байдлаар хамгийн эрэлттэй "Топ 20" мэргэжил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/
ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов
Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна
КОВИД-19 халдварын улмаас нийслэлд 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна
Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ
Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна
Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно
БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ
Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ