2021-04-19
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 04 дүгээр сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу 19-ний 09:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өглөө.
Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд