Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

2021-04-07

Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 414382 иргэнийг дархлаажуулаад байгаа бол Улаанбаатар хотод 372876 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.

Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм.

Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ агаарт гаргах бололцоог бүрдүүлэх үүрэг өгчээ
300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд
Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувь буурчээ
Засгийн газар, “Рио Тинто” компанийн хэлэлцээр өнөөдөр болно
Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ
Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Шинээр 704 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
Ким Кардашиан тэрбумтны эгнээнд элсжээ
ХӨСҮТ: Улаанбаатарт 456 хүн, орон нутагт 113 хүн шинээр халдвар авчээ
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Өнөөдөр дархлаажуулалтын 83 цэг ажиллана
Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна
Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
ХӨСҮТ: Нэг хоногийн дотор ХАМГИЙН ОЛОН буюу 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Олимп анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно