Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2021-04-07

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй цаг агаар тогтуун байна.

2021 оны 04 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 11-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ агаарт гаргах бололцоог бүрдүүлэх үүрэг өгчээ
300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд
Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувь буурчээ
Засгийн газар, “Рио Тинто” компанийн хэлэлцээр өнөөдөр болно
Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ
Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Шинээр 704 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
Ким Кардашиан тэрбумтны эгнээнд элсжээ
ХӨСҮТ: Улаанбаатарт 456 хүн, орон нутагт 113 хүн шинээр халдвар авчээ
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Өнөөдөр дархлаажуулалтын 83 цэг ажиллана
Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна
Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
ХӨСҮТ: Нэг хоногийн дотор ХАМГИЙН ОЛОН буюу 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Олимп анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно