МЖБХ: Таван тамирчин коронавирусийн халдвар авч, шигшээ багийг тэмцээнээс хассан

2021-04-06

Монголын Улсын жүдо бөхийн шигшээ багийн таван тамирчнаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор багаар нь тэмцээнээс хасах шийдвэр гаргажээ. Манай орны шигшээ багийн тамирчид Ташкентын Их Дуулга тэмцээний дараа Гүрж Улсын нийслэл Тбилис хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийсэн. Улмаар тус тэмцээн эхлэхийн өмнөх өдөр шигшээ багийн таван тамирчнаас коронавирусийн халдвар илэрч, тусгаарлагдсан гэнэ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад

“Жүдо бөхийн шигшээ багийн таван тамирчин коронавирусийн халдвар авч Гүржийн Тбилис хотод тусгаарлалтад байгаа. Улмаар Ази-Номхон далайн орнуудын АШТ-ээс манай багийг хассан. Тухайн орноос дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй болохоор сайн мэдэхгүй байна. Шигшээ багийн тамирчид энэ сарын 9-ний тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хуваарьтай байгаа” гэв.

Улмаар жүдо бөхийн шигшээ баг Ази-Номхон далайн орнуудын АШТ, Антальяагийн Их Дуулгыг өнжиж, “Токио-2020” олимпын эрх олгох “Казань-2021” Их Дуулга, “Будапешт-2021” ДАШТ-үүдэд оролцохоор төлөвлөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй